Шинэ жилээр эрүүл мэнддээ анхаарч сайхан баярлаарай

www.emch.mn сайтын уншигч, хэрэглэгч та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Та бүхэнд баярын өдрүүд ирж буйтай холбогдуулан эрүүл мэнддээ анхаарал тавьж аливаа өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Шинэ он гарахад цөөхөн хоног үлдлээ. Баярын өдрүүдэд харьцангуй янз бүрийн халдварт өвчин эмгэг тусах, бэртэх тохиолдол нэмэгддэг.
Энэхүү өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун байна гэсэн төлөв байдал гарсан хэдий ч ард иргэд та бүхэн дулаан хувцаслаж, даарч хөрөх, халтирхаас сэргийлэх нь зүйтэй. Мөн жил бүрийн шинэ жилээр стандартын бус салют хэрэглэснээс түлэгдэж , гэмтэх тохиолдол олонтаа гарч, гашуун явдлууд ард үлдсэн. Иймээс стандартын  шаардлага хангасан салютыг зааврын дагуу  хэрэглэх, гар дээрээс дээрх төрлийн бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Баяр л сайхан болж байвал барав гэсэн сэтгэлээр бүү хандаасай гэж хүсч байна.
Бас нэг чухал асуудал бол хүнс тэр дундаа бялуу билээ.Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль, стандартаар цөцгийн кремтэй, шинэ жимс, жимсгэнэтэй бялуун бүтээгдэхүүнийг -0-ээс +6 С0-д 24 цаг, сүүн крем, уургийн крем, шоколадтай, жимс жимсгэнэ, ногооны нухаш, чанамал, цэлцэнтэй бялуун бүтээгдэхүүнийг -0-ээс +6 С0-д 48 цагаас илүүгүй хугацаанд хүнсэндээ хэрэглэх нь хамгийн тохиромжтой байдаг аж. Гэтэл зөвхөн ашиг орлогын хойноос хөөцөлдөн, хөргөх төхөөрөмжийн багтаамжаас хэтрүүлэн дээрх төрлийн бүтээгдэхүүнүүдийг хүлээн авч хадгалалтын нөхцөл ба хугацааг ноцтойгоор зөрчиж байгаа дутагдал манай худалдааны цэг салбаруудад нийтлэг илэрч байгааг хяналтын мэргэжилтнүүд хэлж байна.

 

Тиймээс аливаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахдаа чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт /шинжилгээний бичиг/-ийг худалдагчаас шаардаж үзэх хэрэгтэй. Мөн хадгалалтын нөхцөл, үйлдвэрлэсэн огноог сайтар шалгаж авах, ердийн нөхцөлд буюу хөргөх төхөөрөмжид 48 цагаас дээш хугацаагаар хадгалагдсан бялууг худалдан авахгүй байхыг сануулж байна. Мөн эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүнсний бөөний худалдааны төвүүдийн гадна ил задгай худалдаалж байгаа бялууг худалдаж авахгүй байх нь зүйтэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)