Хувийн ариун цэвэрээ сайн сахицгаая

ХҮН БҮХЭН НУСНЫ АЛЧУУРТАЙ БАЙХ
Нусны алчуурыг өдөр бүхэн соль байвал зохино. Нусаа нийхдээ хүчтэй биш хамрынхаа нүхийг ээлжлэн хуруугаараа болон алчуураар дарж нийж байх хэрэгтэй. Ханиалгаж, найтаахдаа нуёны алчуураар амаа таглаж хүнгүй зүг рүү харжж ханиаж, найтаавал зохино.
Чих, хамраа загатнахад шүдэнзний мод, харандаа, гар хуруугаар ухаж болохгүй.

АМНЫ ХӨНДИЙ, ШҮДИЙГ ЦЭВЭР БАЙЛГАХ НЬ ЧУХАЛ
Амны хөндий, шүдийг өдөр бүр угаах хэрэгтэй.
-Өглөө босоод
-Хоол идэх бүрийнхээ дараа
-Унтахынхаа өмнө амаа зайлах буюу оотой сойзоор шүдээ сайтар угааж байх.
-Хүн бүхэнд шүд угаах сойз байх

БИЕИЙН АРЬСАА ЯАЖ АРЧЛАХ ВЭ?
Хүн бүхэн 7 хоногт 1-ээс доошгүй удаа халуун усанд орох нь зайлшгүй чухал. Биеийн саван, бие угаах үрүүл зэргийг ашиглан биеэ угааж, цэвэр алчуураар арчаарай. Хумсаа авч, дотуур хувцас, ор дэрнийхээ даавуу зэргийг заавал солих хэрэгтэй.

ГАРАА ЯАЖ ЦЭВЭР БАЙЛГАХ ВЭ?
-Гараа савантай усаар хоол бэлдэхийн өмнө, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, хүүхдийн өтгөн, шингэн цэвэрлэсний дараа өөрийн болон гаднаас орж ирээд гараа угаах, гар бохирдох бүрт угаах хэрэгтэй.
-Хумсаа ургуулахгүй байх нь үохимтой юм.

ХӨЛӨӨ ЯАЖ ЦЭВЭР АВЧ ЯВАХ ВЭ?
Хөлөө 7 хоногт 2-3 удаа буюу чадвал унтахынхаа өмнө бүлээн усаар угааж байх. Хөлийг угаасны дараа оймсоо сольж байх, тохирсон гутал өмсөж явах хэрэгтэй.
Хөлийн шиврийг арилгахдаа:
-Өдөр бүр савантай усаар угаах
-Марганцын сулхан уусмалд дүрж, цэвэр алчуураар арчих
-Оймсыг тогтмол солих
-Хатаах, аргаах, ариутгах үнэр арилгах чанарын бодис хэрэглэх

ГАДУУР, ДОТУУР ХУВЦАСНЫ АРИУН ЦЭВЭР
-Гутал, хувцас биенд тохирсон байх
-Цаг улирлын байдалдаа зохицсон
-Хиргүй цэвэр байх
-Гадуур хувцсыг гэр орны гадна байнга сойздож цэвэрлэж байх
-Унтлагын тасалгаанд хадгалж болохгүй
-Гутлыг өдөр бүр цэвэрлэж байх

ДОТУУР ХУВЦАС
-Бэлэг эрхтнийг өдөр бүр угааж, дотуур хувцсыг сольж байх шаардлагтай бөгөөд хувь хүн бүр 3-аас доошгүй ээлжийн дотуур хувцастай байх нь зохимжтой.

ОР ДЭВСГЭРИЙГ ЦЭВЭР БАЙЛГАХ
Дэр, дэвсгэр, цагаан хэрэглэл нь:
-Тохиромтой бөгөөд зайтай байх
-Угааж цэвэрлэхэд хялбар
-Түүний хэрэгсэлүүд нь сольж хэрэглэх олон ээлжтэй байх
-Ор дэвсгэрийн бүх хэрэглэлийг 7 хоног тутам угааж салхинд сэгсэрч байх
Унтахын өмнө ба боссоны дараа хөнжлөө дэлгэж, салхи сайн оруулах хэрэгтэй.

БӨХ САЙН НОЙРСОХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ
Сайн унтаж амрахын тулд:
-Унтах өрөөгөө сайтар агааржуулж, цонх, салхивчаа онгойлгох
-Харанхуй, чимээгй уужим орчинд унт
-Унтахаас 1-2 цагийн өмнө хоолоо идвэл тустай
-Унтахын өмнө аяга халуун сүү уу. Кофе бүү уу.
Тогтмол цагт унтах:
-Оройн 22-23 цагаас өглөөний 7-8 цагийн хооронд унтах
-Насанд хүрсэн хүмүүс хоногт 7-8 цаг
-Хүүхэд багачууд 9-10 цаг
-Шөнийн унтлагад саад болохгүй бол өдөрт 1-1,5 цаг унтаж байх

ЗӨВ АМРАЛТ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛДЭГ
Тогтмол цагт босдог, хооллодог, унтдаг, хувийн ариун цэврийн шаардлагыг хангасан өдрийн зөв дэглэмтэй байх нь чухал. Янз бүрийн ажлын үед түр зуур амрах, нэг ажлыг нөгөө ажлаар сольж хийх ажлын бүтээмжийг сайжруулна.
Идэвхтэй амрах хэлбэрүүд:
-Эрүүл агаарт зугаалах
-Ажилдаа явганаар явах
-Сонирхдог зүйлээ хий. Ан хийх, загас барих, цэцэг тарих, мал амьтан тэжээх, зураг зурах гэх мэт.
-Сагс, волейбол тоглох, цанаар гулгах, усанд сэлэх гэх мэт

ЗӨВ ХООЛЛОЛТ
Хоол идэхдээ тогтмол цагийг аль болох баримтлах хэрэгтэй.
Хоол идэхдээ яарч тэвдэхгүй тухтай тайван сайн зажилж идэх нь чухал
Хэтэрхий удаан хугацаанд их хоол идэх нь ашиггүй, харин богино хугацаанд бага багаар идэх нь хүний биед сайн.
Хоол идэх үедээ ном, сонин унших, өөр бусад зүйл рүү анхаарлаа хандуулж болохгүй.
Хоол идэсний дараа унтах биш харин эрүүл агаарт 20-30 минут зугаалбал маш сайн.
Хоносон хоол идэхээс зайлсхийх.
Алим, лийр зэрэг жимсийг сайтар угааж хальстай нь ид.
Хоол, цай идэж уухдаа бусдын аяга, таваг, халбага, сэрээг хэрэглэх, угааж цэвэрлэхгүйгээр ашиглаж болохгүй.

НҮДЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЪЯ
Та нүдээ амрааж дараах дасгалыг хийгээрэй.
-Нүдээ хэсэг хугацаанд аних /30 сек-1 мин/
-Толгой эгц урагш харсан байх ба зөвхөн нүдээ хөдөлгөж дээш харах, баруун тийш харах, зүүн тийш харах, нүдээ тойргоор хөдөлгөх /2 тийш ээлжлэн/
-Алсыг ширтэн 1 зүйлийг тогтоон харах /30 сек-1 мин/
-Нүдээ аажим шилжүүлэн ойр байгаа зүйлийг тогтоон харах /30 сек-1 мин/
-Хоёр гарын алгыг үрж дулаан болгон нүдээ аниж зовхин дээрээ зөөлөн дарах/30 сек-1 мин/
-Орой унтахдаа бүлээн усанд норгосон алчуурыг нүдэн дээр тавьж хэвтэх
-Урагмлынх шиг ногоон өнгийн зүйл хэсэг хугацаанд харах нь нүдийг амраадаг байна.

Бэлтгэсэн: П.Энхбаатар


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (89.217.122.198)

    2012-12-31

    7 nohogt 1 udaa bish ,odor bolgon usand orj bai,