“ARAB HEALTH 2013” экспод урьж байна

Нэр: “ARAB HEALTH 2013
Хаана: АНЭУ-ын Дубай хот
Хэзээ: 2013.01.28-2013.01.31
Бүртгэл: 2013.01-20 хүртэл

АНЭУ-д жил бүрийн 1 сард зохион байгуулагддаг энэхүү эрүүл мэндийн үзэсгэлэн яармагт өнгөрсөн жил л гэхэд дэлхийн 63 орноос 3094 гаруй эрүүл мэндийн салбарын шилдэгүүд оролцож байсан бөгөөд та бүхэн дараах салбарын олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах тэднээс туршлага судлах боломжтой юм.

Үүнд:
• Эмчилгээний тоног төхөөрөмж
• Лабораторийн тоног төхөөрөмж
• Оношилгоо
• Физик эмчилгээ/Ортопед технологи
• Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт
• Эрүүл мэндийн салбарын мэдээлэл харилцаа холбооны талаарх тоног төхөөрөмж
• Мэс ажилбарт зориулсан бүтээгдэхүүн болон үйлчилгээ
• Тоног төхөөрөмжийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилгаа
• Эмчилгээний нэг удаагийн хэрэгсэл
• Эмнэлгийн барилгын тоног төхөөрөмж
• Эмчилгээ үйлчилгээ
• Рентген зураг
• Зурагжуулах болон оношлох
• Зүрхний өвчний судлал
• Эрүүл мэндийн салбарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл
• Эрүүл мэндийн зөвлөгөө

Arab Health” үзэсгэлэнд оролцсоноор…
Дэлхийн эрүүл мэндийн салбарын шилдэгүүдтэй туршлага солилцох
Ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох
Байгууллагынхаа үйл ажиллагааг өргөтгөх
Өөр улс оронд төлөөлөгчтэй болох гээд маш олон давуу талтай.

Энэхүү арга хэмжээнд дараах эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцох боломжтой.


• Эмч, академч
• Эмнэлэгийн менежер
• Эмнэлэгийн удирдлага
• Дотрын эмч
• Био эмчилгээний инженер
• Лабораторын удирдлага
• Клиникийн захирал
• Шүдний эмч
• Асрагч, сувилагч
• Рентген зургийн мэргэжилтэн
• Паталогич
• Физик эмчилгээний эмч
• Эрүүл мэндийн зөвлөх
• Эм ханган нийлүүлэгч
• Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч гээд эрүүл мэндийн салбарт бүх төрлийн үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчдийг урьж байна.

Манай компани нь тодорхой нэгэн чиглэлээр гадаадын улс орнуудад зохион байгуулагдаж буй арга хэмжээнд албан байгууллага болон хувь хүмүүсийг оролцуулсаар ирсэн туршлагатай бөгөөд энэ удаад АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ARAB HEALTH 2013” хөтөлбөрийг санал болгож байна. Манайх тусгайлан аяллын хөтөлбөр гаргасан байгаа тул энэхүү арга хэмжээг үзэж сонирхохоос гадна мөн Дубай хотоор аялаад ирэх боломжтой. Танай байгууллага өөрсдийн ажилчидаа олон улсын байгууллагуудтай туршлага солилцуулан мөн тэдний ажлын бүтээмжийг үнэлэн урамшуулах зорилгоор явуулах боломжтой юм.
Утас: 55151265,  368385                mglempiretour@gmail.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)