Москва хатуу хариу өгөхөө амлалаа

Москва АНУ-д “Шнеер- соны хэрэг”-ийн асуудлаар тун удахгүй хатуу хариу өгнө гэж тус улсын Гадаад харилцаны дэд сайд Сергей Рябков өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ.
Москва АНУ-д “Шнеер- соны хэрэг”-ийн асуудлаар тун удахгүй хатуу хариу өгнө гэж тус улсын Гадаад харилцаны дэд сайд Сергей Рябков өнгөрөгч даваа гаригт мэдэгджээ. Тэрбээр Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл Макфолтой уулзаж ярилцсаныхаа дараа уг мэдэгдлийг хийжээ.
Саяхан АНУ-ын шүүх хасидизм шашны “Хабад- Любавич” хөдөлгөөний тэр- гүүн Йосеф Ицхак Шнеерсоны ном, бичиг баримт бүхий цуглуулгыг буцаан өгөхийг шаардаж, буцаан өгтлөө өдөр бүр 50 мянган ам.долларын торгууль төлөх шийдвэр гаргасан юм. Харин Сергей Рябков энэ асуудлаар Майкл Макфолтой уулзаж, еврейн шашны тэргүүний цуглуулгыг буцаан өгөх бодолгүй байгаагаа дуулгажээ.
Тэрбээр М.Макфолд “Шнеер соны цуглуулга ОХУ- ын улсын өмч” гэж хэлжээ. Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ-ын шүүх дээрх шийдвэрийг “туйлын хууль бус, өдөөн хатгасан шийдвэр” гэж мэдэгдэж байв. Юутай ч шашны нэн ховор ном, бичиг баримт хоёр орны дунд ихээхэн маргаан дэгдээж болзошгүй байна.

Э.ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)