Олон улсын сонирхогчдын боксын холбоо дүрэмдээ өөрчлөлт оруулав

Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/ өнгөрсөн долоо хоногт дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Холбооныхон дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт оруулж дуулга болон онооны системийн тухай шинэчилсэн нь олны анхаарлыг татаж байна. Мөн оноо дүгнэх журам өөрчлөгдөж, мэргэжлийн бокс шиг 10 онооны системд шилжжээ. Улмаар рингний хажуугийн таван шүүгч тус бүр 10-9 эсвэл 10-8 гэсэн оноог л тамирчдад өгөх юм байна.

   Эрэгтэй боксчид ирэх аравдугаар сард Казахстанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлэн энэ дүрмийг мөрдөх ажээ. 1984 оноос сонирхогчийн боксчид дуулга зүүж эхэлсэн түүхтэй. Тухайн үед дуулга өмссөнөөр тамирчныг бэртлээс хамгаална гэж үзэж байсан. Энэ тухай Олон улсын сонирхогчдын боксын холбооны эмнэлгийн комиссын дарга Чарльз Батлер тамирчид дуулгагүй болсноор тархины гэмтэлтэй болно гэдгийг үгүйсгээд, харин ч дуулгагүй бол доргилтыг багасгана гэж тодорхойлжээ.

    Толгойны хамгаалалтыг зөвхөн AIBA-ийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд хориглож байгаа бөгөөд эмэгтэйчүүд болон өсвөрийн тамирчид дуулгатай тулалдах юм байна. Сонирхуулахад, Таиванийн иргэн Ү Чин-Куо AIBA-ийн Ерөнхийлөгч болсноос хойш сонирхогчийн боксыг илүү мэргэжлийн тал уруу ойртуулж байгаа. Тэрбээр багаар өрсөлддөг дэлхийн боксын цуврал лиг болон хувиар өрсөлддөг хоёр тэмцээнийг бий болгож, сонирхогчийн гэдэг нэрээ албан ёсоор хасч, олимпийн гэдэг нэрийг оруулсан гавьяатай юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Мөнхжарг***** (103.23.51.4)

    2013-10-26

    1989 оноос шүү дээ.

  • Xugjuun demjigch (202.55.191.35)

    2013-03-26

    Odoo l goyo bolnodoo Nokaut gdgiig buren utgaar ni xaruulna buizaa Mongoliin shiren beeliitnuud muucain nusnuudiig oilguulax tsag ni irjee Saixan medee bna

  • ***** (122.201.18.32)

    2013-03-25

    Yamar sain humuus ve