Цэцэрлэгийнхэн үндэсний бөхөөр хичээллэнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ оныг "Монгол бөхөө өсвөр үедээ өвлүүлье" уриа зарлан ажиллаж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд нээлтээ хийгээд таван сар болж буй Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг үндэсний бөхийн дугуйлан нээлээ. Монголын үндэсний бөхийн холбооноос тэднийг дэмжиж бөхийн дэвсгэр хивс бэлэглэж ажлын амжилт хүссэн байна. Тус ангийг үндэсний бөхийн аваргуудын хөрөг болон улсын цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, бөхийн өмсгөл, гараа, дэвээ, тахим өгөх, авах ёс гээд үндэсний бөхийн ёс жаягийг харуулсан фото зураг, тайлбар, бөхийн ном сонин, сэтгүүлүүдээр чимэглэж өгчээ. Дугуйлан нь долоо хоногт хоёр удаа хичээллэх юм байна. Цэцэрлэгийн насанд анх удаа нээгдэж буй дугуйлангийн нээлтийн үеэр 16 бяцхан бөхийн барилдаан, бөхийн дэвээ, шаваа, цол дуудах зэрэг үзүүлэх тоглолт болсон аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН 00 (202.9.47.131)

    2013-03-25

    ЗӨВ ШҮҮ

  • demii (114.174.185.162)

    2013-03-25

    tsetserlegt buhiin duguilangaar yadag yum be, hel zugshruuleh geh met heregtei zuil zaahgui gar huliig ni gemteevel hen hariutsah yum be

  • toogii (202.131.235.2)

    2013-03-25

    Ene asuudliig heden hunii busdad ajil hj haragdah gsn setgeliin huurluur bish neleed ul suuritai yarltsaj bgad shiideh bje,uchir n alag jaahan urs maani unaj ch chadahgui shu dee,mur tohoi multrahas ehleed yanz buriin hugaral gemtluud iheer garna shu dee.