Эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчдын гэр бүлийнхэнд мөнгөн тусламж үзүүлэв

Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун нар паралимп болон олимпийн наадмын төрөлд багтдаг сонирхогчдын спортын төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт нас барсан тамирчдын ар гэрийнхэнд буцалтгүй мөнгөн тусламжийг өнгөрсөн баасан гаригт нөхөн олголоо. Энэхүү тусламжийг таван тамирчны ар гэрийнхэнд өгсөн аж. Монгол Улсын гавьяат тамирчин 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн Т.Артагийн гэр бүлийн хүн Д.Баярлахад 24, 1980 оны Москвагийн олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн Ж.Даваажавын гэр бүлд 36 сая төгрөгийг гардуулан өгөв. Түүнчлэн 1971 оны Болгарын олимпоос чөлөөт бөхөөр мөнгөн медаль авсан ОУХМ Жамсрангийн охин Ж.Буянхишигт 12, 1985 оны Унгарын олимпоос чөлөөт бөхөөр хүрэл медаль хүртсэн Л.Энхбаяр эхнэр Д.Алтанцэцэгт зургаан сая төгрөгийг өгсөн юм. 1982 оны Германы олимпоос боксоор мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Р.Отгонбаярын охин О.Уянгад 12 сая төгрөг гардуулан өглөө.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.179.26.51)

    2018-12-19

    Ашгүй дээ, өнчирч ядарсан үр хүүхдүүдэд нь төр, засаг тусалсныг сонсоод их баярлаж сууна би.

  • ***** (203.169.48.142)

    2013-03-25

    Artag Davaajab 2-oos busad ni olimpoos bish delkhiin avargaas medall absan bailgui ene khooson tolgoitoi setguulch yu ch medekhgui baij icheesei yun Ungar Bolgariin olimp ve ke ke

  • ***** (202.126.89.177)

    2013-03-25

    OLIMPIIM MEDAL CH GEH SHIG ZUW BICHEECHDEE SETGUULCHEE