Хойд Солонгос Өмнөд Солонгост дайн зарлалаа

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгост дайн зарлалаа. Тэрбээр үүнээс гадна Өмнөд Солонгос болон АНУ-тай дайтах тусгай төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Тус улс өнгөрөгч хоёрдугаар сард цөмийн гурав дахь туршилтаа амжилттай явуулсны дараа бараг өдөр бүр Өмнөд Солонгос, АНУ-ыг заналхийлсэн мэдэгдэл хийж байв. Учир нь тэд Пхеньянд ногдуулах хориг арга хэмжээгээ чангатгасан. Мөн Пхеньяний эсрэг цэргийн хамтарсан сургуулилт явуулсан юм. Энэ мэт шалтгааны улмаас Хойд Солонгос өмнөд хөрштэйгээ байгуулсан 1953 оны энхийн гэрээнээс татгалзаж, пуужин болон их бууны бүх анги нэгтгэлээ байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдалд оруулсан. Саяхан тус улсын цэргийн удирдлагууд байлдааны төлөвлөгөөтэй танилцаж буй зураг интернэтэд тавигдсан бөгөөд Ким Жон Ун болон генералуудын ар талд байрлах зураг дээр АНУ-ын эх газар цохилт өгөх төлөвлөгөө бүхий зураг байгааг тодруулсан юм. Гэсэн ч АНУ-ын тагнуулын албаныхан Пхеньянийг эх газарт хүрэх тусгалтай пуужинтай гэдэг итгэхгүй байна. АНУ-ын Тагнуулын төв газрын үзэж буйгаар Хойд Солонгос хамгийн холдоо 6000 км-ийн ашигтай тусгалтай “Тэйподон-2” хэмээх пуужинтай аж. Нөгөөтэйгүүр “Тэйподон-1”-ийн  дараагийн загвар энэ пуужингийн туршилт амжилтгүй болж хөөрснөөсөө 35-40 секундын дараа дэлбэрч байжээ. Хэрвээ Хойд Солонгост үнэхээр хоёр юм уу гурван шатлалтай ийм баллистик пуужинтай бол энэ нь АНУ-ын Аляск мужид л хүрэх боломжтой. Тэгвэл тус улсад ойрын болон дундын зайн тусгалтай, тодруулбал “Нодон”, “Тэйподон-1”, “Мусудан” гэх мэт болон пуужин байгаа аж. Эргэн сануулахад, Пхеньян АНУ-ын эх газар бус захын Хавай, Гуам, Аляскт цохилт өгнө гэж мэдэгдэж байв. Үүний улмаас АНУ Европт байрлуулах пуужингийн хамгаалалтын системийнхээ ажлыг хойшлуулж Аляскт байрлуулж эхэлсэн. Мэдээж Хойд Солонгосын пуужин дэлхийн бөмбөрцгийн нүүрэн талаар дайран өнгөрнө гэж үзвэл АНУ-ын эх газарт хүрэхгүй, хамгийн холдоо Европ, Африкт унана. Харин Пхеньяний гарамгай эзэмшсэн ойрын болон дундын зайн тусгалд Өмнөд Солонгос, тэр дундаа харьцангуй хойд зүгт орших Сөүл багтаж буй. Тиймдээ ч тус улс Пхеньяний цөмийн дайралтаас сэргийлж нийслэлээ Сөүлээс нүүлгэх тухай хэлэлцэж, захиргаагаа Сежон хэмээх шинэ жижиг хот уруу нүүлгэхээр болсон. Ким Жон Ун Өмнөд Солонгостой дайтаад зогсохгүй шаардлагатай тохиолдолд цөмийн пуужин ашиглана гэж заналхийлсэн. Харин АНУ заналхийлэлд автаад буй Өмнөд Солонгосыг хамгаална гэж мэдэгдсэн юм. Ким Жон Ун “АНУ-ын эзлэн түрэмгийлэгч болон тэдний гар хөлтэй тооцоо бодох цаг ирлээ” гэж хэлснийг тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг “КСНА” дамжуулжээ. АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр АНУ- ын “Б-2” хэмээх цөмийн бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ. Үүнийг Ким Жон Ун хүчтэй зэмлэн буруушааж, манай агаарын орон зайд дайсны биет нэвтэрч, биднийг өдөөн хатгалаа хэмээжээ. Хойд Солонгос, АНУ болон Өмнөд Солонгосын хоорондох хурцадмал байдал дээд цэгтээ хүрсэн энэ үед ОХУ талуудыг тайвшрахыг уриаллаа. Үүнээс өмнө Хятад Улс талуудыг асуудлаа эв найрамдалтайгаар шийдэхийг анхааруулсан юм. Хятад Улс 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнд Хойд Солонгосыг өмөөрч оролцсон бол Өмнөд Солонгосыг АНУ тэргүүтэй НҮБ-ын орнууд дэмжсэн юм. Тиймдээ ч Хойд Солонгос Хятадтай найрсаг харилцаатай байдаг бөгөөд энэ удаагийн “дайн”-д дэмжлэг үзүүлнэ гэж битүүхэн харж байна. Хэрвээ Хятад Улс оролцвол ОХУ ч мөн оролцож Хятадыг дэмжих юм. Энэ зуур НАТО ч мөн Хойд Солонгос, АНУ-ыг цэргийн мөргөлдөөнд хүрвэл зүгээр хараад суухгүй гэж мэдэгдлээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (17)

  • Ggg (153.212.113.141)

    2016-02-17

    Hudlaa biahee japand nas radio tv geer yariad l bn

  • (202.9.40.165)

    2016-02-17

    Хойд солонгос худлаа томорч байж газрын хөрснөөс арчуулах нь нээ.

  • Baagii (125.31.152.2)

    2016-02-17

    Dain bolohgui ee hoid solongos dandaal ingej baidagshdee sod bol bugdel taivan ajilaa hiijil bn uneheer dain boloh deeree tulsan bol odiid engeed amgalan suugaad baij baihuu hudlaa medeelel tsatshaa bolimoor yu

  • ***** (103.9.90.130)

    2013-04-07

    Сдагууд чинь дайн гаргачихын биш биз дээ.

  • ***** (202.21.106.181)

    2013-04-06

    Сеулээс олигтойхон бараагаа татаж авмаар юм байна даа.

  • karlo (112.72.12.248)

    2013-04-05

    hoid solongost l ashigtai baihdaa olon ulsiin haraand bainga baigaa bolohoor arai ch daitahgvi bailgvi dee

  • зочин (112.72.12.224)

    2013-04-03

    Монголын засгийн газар хойт солонгост дипломат аргаар хариу өгөх ёстой. Гэтэл бодлогыг нь дэмжих мэт волейболчдыг нь урьж ирүүлээд л байдаг. Ер нь элчин сайдыг нь хөөвөл таарна.

  • ***** (27.33.137.106)

    2013-04-01

    dain shig hereggui ym alga hun torolhtond hiih ym ih bna

  • ***** (202.179.26.76)

    2013-04-01

    http://www.bbc.co.uk/news/world-asia-21979127

  • öö (49.0.135.224)

    2013-04-01

    oros yagaad hujaag demjine gej ene 2 chin tunjin muutai baigaa shuu dee say hujaad bolson deed hemjeenii uulzaltaar orosiin buh setguulch nariig oruulaagui gaduurhaad baisan shuu dee

  • ***** (202.70.46.204)

    2013-04-01

    Дарангуйлагч АНУ-ийн хатгалгаар цус нэгт ахан дүүс цаашлаад дэлхий нийтийг хамарсан дайн гарах магадлалтай байна.АНУ-ийг бөмбөгдөхөд илүүдэхгүй

  • ***** (61.43.180.51)

    2013-04-01

    Teneg garuud olon ailiin eej aavuud sanaa zovno shde iim yum bichij tenegtej bhr oor yum bodooch

  • ***** (222.105.41.15)

    2013-04-01

    hoid solongos omnodteigoo baildhad manai 2 horsh hoidiinh ni tald orno gen uu tegwel mongol henii tald oroh ve ????????????????????????????????????????????????????????

  • зочин (202.179.20.175)

    2013-04-01

    нэг л улс үндэстэн дээ

  • ***** (182.160.2.12)

    2013-04-01

    4 sariin negen shuudee... unuudur chin. Xuurtagdahgui shuu

  • ***** (124.158.110.101)

    2013-04-01

    dain bolohgyi ee. surguulilalt gej helee biz dee!

  • ***** (217.162.166.4)

    2013-04-01

    dain zarlalaa gene uu, amniihaa zorgoor baih yum aa, dain zarlasan bol odoo delhiin buh hevlel medeelel shuugij baigaa, getel end gantsaaraa medemhiiren shulganadag baina shuu dee.