М.Нямжаргал даамын түүхэнд шинэ хуудас нэмлээ

Дэлхийн даамын холбооноос тамирчдын шинэчлэгдсэн чансааг гаргажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер М.Нямжаргал шинэ чансаагаар Олон улсын их мастер цолны болзол хангасан байна. Ийнхүү Монголын даамын түүхэнд анхны эмэгтэй грандмастер төрж байгаа юм.

Дэлхийн даамын холбооноос тамирчдын шинэчлэгдсэн чансааг гаргажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Малайзад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн спортын мастер М.Нямжаргал шинэ чансаагаар Олон улсын их мастер цолны болзол хангасан байна. Ийнхүү Монголын даамын түүхэнд анхны эмэгтэй грандмастер төрж байгаа юм. Мөн Ази тивийн аварга шалгаруулах залуучуудын ангилалд түрүүлсэн спортын мастер О.Энхбат Дэлхийн даамын холбооны мастер цол хүртсэн байна. М.Нямжаргал нь 1996 онд төрсөн бөгөөд долоон настайгаасаа даамын спортоор хичээллэжээ.


Б.СИЙЛЭН


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)