Реал Мадридийн гайхалтай ялалт

Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд учраа таарсан Реал Мадрид – Галатасарай багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдаж өндөрлөлөө.
Аваргуудын Лигийн шөвгийн наймын шатанд учраа таарсан Реал Мадрид – Галатасарай багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд явагдаж өндөрлөлөө.
Мэрэгжилтэнүүд “Галатасарай”-г тэнцэх буюу нэг онооны зөрүүтэй хожигдоход дараагийн тоглолтыг талбай дээрээ сайн хийж цааш шалгарах магадлалтай гэж байсан ч “Эзэн хааны баг” талбай дээрээ тоглолтын санаачилгыг бүрэн авч улмаар 9дэхь минутанд Криштиану Роналду гоолдсон бол үүнээс 20 минутын дараа Карим Бензема тоглолтын тооны харьцааг 2-0 болгож улмаар 2-р үийн 79 дэхь минутанд Гонсала Игуаин тоглолтын тооны харьцааг улам холтгон 3-0 болгож тоглолт өндөрлөсөн юм.
Хоёр багийн хариу тоглолт УБ-ын цагаар ирэх Лхагва гаригын 02:45 – аас Турк-д явагдана

Реал Мадрид – Галатасарай (3:0) гоолуудын тойм




Малага 0 - 0 Боруссия дортмунд

Сүүлийн 2 жилийн Германы аваргууд энэ шатанд Испанийн Малага клубтэй таарсан билээ.Тэдний эхний тоглолт Испанид явагдаж хоёр баг 0-0 харьцаатай эвийн гэрээ байгуулсан байна. Хоёр багийн хариу тоглолт УБ-ын цагаар ирэх Лхагва гаригын 2:45 – аас Германд явагдана.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)