Төрийн дээд албан тушаалтнууд гадаадад данс нээлгэхийг хориглолоо

ОХУ-д Холбооны зөвлөлийн хуралдаанаар тус улсын Засгийн газрын гишүүд болон Төрийн Думийн депутатууд, өндөр дээд алба хашиж буй хүмүүс гадаад орнуудын банкинд хадгаламж, үнэт цаастай байхыг хориглосон хуулийг дэмжив. Уг төслүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сард өргөн барьсан бөгөөд хууль ийнхүү өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээр болсон байна. Гэхдээ хашиж буй албаныхаа үүргийн дагуу “тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд” хамаарах асуудлаар шийдвэр гаргах түвшний хүмүүст энэ хязгаарлалт үйлчлэх аж. Гүйцэтгэх засаглалын байгууллагын болон корпорацуудын удирдлага, Төвбанкны захирлуудын зөвлөлийн гишүүд, шүүгчид, цэргийн албан хаагчид, мөрдөн байцаагч, прокурорууд, Дотоод явдлын яамны ажилтнууд, гааль, татварын байгууллага, төсөвт үл хамаарах сан, тооцооны танхимын аудитууд, хотуудын тойргийн тэргүүн нарт энэ хуулиар тавих хорио хамаарах юм байна. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгчөөс аваад бүс нутгийн Парламентын депутат хүртэл сонгуульт албан тушаалд өрсөлдөгчдөд энэ хорио бас үйлчилнэ.
сссс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)