НҮБ-ын тогтоолыг мөрдөхийг шаардлаа



Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэр тэд хамтарсан мэдэгдэл хийж Хойд Солонгосыг НҮБ-ын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардлаа. Хойд Солонгос нь Өмнөд Солонгос, АНУ- ыг сүрдүүлээд зогсоохгүй Японыг заналхийлсэн . Үүний улмаас Солонгосын хойгт дайны аюул нүүрлэсэн юм. АНУ болон түүний Азийн гол хоёр холбоотон Япон, Өмнөд Солонгос Улс энэ асуудалд ОХУ, Хятадыг анхаарлаа хандуулж, Хойд Солонгосын эрх баригчдад нөлөөлөхийг уриалсан. Харин Ш.Абэгийн айлчлалын үеэр ОХУ Япон Улсыг дэмжиж Ким Жон Ун тэргүүтэй Хойд Солонгосын эрх баригчдыг шүүмжиллээ. ОХУ, Японы удирдагчид өнгөрөгч даваа гаригт Кремльд уулзаж ярилцсаныхаа дараа ганцаардмал коммунист улс гэгддэг “Хойд Солонгосыг НҮБ тэргүүтэй олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг үл харгалзан цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээх ажлаа зогсоохоос татгалзаж гөжүүдлэх нь буруу” гэдгийг онцолжээ. Мөн хамтарсан мэдэгдэлдээ “Хойд Солонгосыг өнгөрөгч хоёрдугаар сарын 12- нд цөмийн зэвсгийн туршилт явуулсан нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон. Тус улс Аюулгүйн зөвлөлийн тогтоомжийг ягштал мөрдөх ёстой” хэмээжээ. Хойд Солонгос цөмийн зэвсгийн гурав дахь туршилтаасаа өмнө буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 12-нд холын зайн тусгалтай “Тэподон-2” хэмээх пуужин туршсаны улмаас Солонгосын хойгийн байдал хурцдаж эхэлсэн. Энэ хоёр туршилттай холбогдуулан НҮБ Хойд Солонгост хориг арга хэмжээ тогтоож, АНУ, Өмнөд Солонгос Пхеньяний болзошгүй дайралтаас сэргийлэн цэргийн хамтарсан бэлтгэл хийсэн. Үүний дараа Хойд Солонгос АНУ болон түүний Ази дахь гол хоёр холбоотон Өмнөд Солонгос, Японд пуужингийн цохилт өгнө хэмээн удаа дараа заналхийлсэн билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 548 (202.9.47.130)

    2013-05-01

    ЗӨВ ШҮҮ