Шашны сүм дотор нүцгэлжээ

Францын нийслэл Парисын Бурхны эхийн сүмд “FEMEN” хөдөлгөөний нэгэн эмэгтэй орж ирээд нүцгэлж, тоглоомон буугаар өөрийгөө буудан амиа хорлож буй дүр үзүүлсэн байна. Тэрээр нүцгэн цээжин дээрээ “Фашизм тамд шатах болтугай” гэж бичсэн байжээ. Бүсгүйг цагдаагийнхан саатуулж, үүнээс болон сүмийг 15 минут хаасан байна. “FEMEN”-чүүд “Европт үндэсний үзэл дэлгэрч энэ нь Гитлер, Муссолинийн маягаар дэлгэрэх гэж байна. Энэ нь саяхан энэ сүмд өөрийгөө хорлосон Веннер мэтийн хүмүүс жишээ болж байна” гэж үзэж байгаа аж. Хүүхнүүд бас саяхан олон мянган хүний нүдэн дээр амиа хорлосон Доминик Веннерийг шүүх нь зүйтэй гэж байна. Зохиолч Доминик Веннери ижил хүйстнүүдийн гэр бүл болох, эх оронд нь исламын шашинтнууд орж ирэхийг эсэргүүцдэг байсан юм. Тэрээр Францын сүүлийн 40 жилийн улс төрийн тогтолцоо Африк, Магрибын орнуудын иргэдийг Францын сайхан оронд оруулахын төлөө ажилласан хэмээн эсэргүүцлээ илэрхийлж сүмд олон хүний нүдэн дээр өөрийгөө буудсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)