Сутай хайрханд авирах шинэ зам нээлээ

Ховд аймгийн уулчдын баг саяхан Монгол Алтайн мөс, цаст хайрхануудын нэг Сутай хайрханы 4190 метр өндөр ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандуулжээ. Уулчид оргилд өөрсдийн санаачилгаар авирсан бөгөөд өмнө нь ямар ч уулчин гарч байгаагүй шинэ зам нээж чадсан байна. Авиралтын багийн ахлагчаар гавьяат тамирчин, ОУХМТ.Гүррагчаа явсан бөгөөд Ховд аймгийн уулын спортын шигшээ багийн тамирчин, "Ховдын толь" сонины эрхлэгч, яруу найрагч, сэтгүүлч Г.Төрмөнх, мөн багийн уулчин Алтай сумын уугуул Д.Бөхжаргал, аймгийн цагдаагийн газрын ахлах дэслэгч, уулчин Д.Бямбасүрэн, мөн газрын ахлагч, уулчин З.Жамьяндорж, Ховд их сургуулийн Биеийн тамирын ангийн оюутан, ханан хадны авиралтын улсын гурван удаагийн аварга, тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, уулчин Д.Мөнх-Эрдэнэ, Хөшөөтийн уурхайн механик инженер, залуу уулчин Л.Ганцоож нар авирсан байна. Тэд ирэх сарын 10-нд тус аймгийн Цамбагарав хайрханы оргилд гарах олон улсын авиралтад оролцохоор төлөвлөжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)