Ард түмэн элчээ сонгох сүүлийн боломж

Лувсангийн ОДОНЧИМЭД: Б.БАТ-ЭРДЭНИЙГ СОНГОХ НЬ АРД ТҮМЭН ӨӨРИЙН ЭЛЧЭЭ ТӨРИЙН ТЭРГҮҮНД ЗАЛАХ СҮҮЛЧИЙН БОЛОМЖ БАЙЖ Ч МАГАДГҮЙ-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог гэвэл Та юу хэлэхсэн бол? 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн менежмент өөрөө их нарийн түвэгтэй. Яагаад гэвэл нэг талаас харахад намын ажил шиг, нөгөө талаас нь харвал нэр дэвшигчийн хувийн асуудал мэт. Үүнийг нэгдмэл нэг менежментээр удирдах гэдэг бас өвөрмөц. Сонгуульд ялчихвал гавьяа байгуулсан хүн олон байдаг. Амжилтгүй болбол буруутан нь нэр дэвшигч өөрөө юм шиг болж хоцордог. Үүнийг 2009 оны сонгуулийн үр дүнгээс маш тодорхой үзсэн. Энэ удаагийн сонгууль өөрөө бас их өвөрмөц. Одоо төр барьж байгаа, орон даяар төрийн байгууллагын сүлжээтэй намын нэр дэвшигчтэй цөөнх болсон намын нэр дэвшигч өрсөлдөж байна. Бас улс төрийн хүчнүүд хуваагдаж, хоёр гол нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлээд байгаа нь онцлог. Шуудхан хэлэхэд ардчиллыг эхлүүлэхэд оролцож явсан ч асар их гажуудалд оруулсан нэр дэвшигч, ардчиллын гажуудал, анархизмыг арилгахаар тэмцэж яваа нэр дэвшигч хоёрын хооронд өрсөлдөөн болно. Бас дээрээс нам нь нэр дэвшүүлсэн нэг өрсөлдөгч, дороос ард түмний санал асуулгаар тодорсон нөгөө нэр дэвшигч хоёрын өрсөлдөөн болно. Америк маягийн ардчиллыг шүтдэг нэг нэр дэвшигч, монгол төрт ёсны уламжлал, бурханы шашин, уул ус газар шороо, ард түмнээ шүтдэг нэг нэр дэвшигч нар өрсөлдөж байна гэж хэлж болно. Хамгийн гол нь төрийг цэвэр тунгалаг байлгах, улс төрийн тэнцвэрийг хангаж анархизмыг арилгах, нийгмийн захиалга бий болсон үеийн сонгууль гэж хэлж болно.

-Таны бичсэн номноос харахад өөрийг тань Б.Бат-Эрдэнэ гишүүнийг сайн мэдэх хүний нэг гэж ойлгосон. Чухам хэдийнээс мэдэх болсон юм бэ?

-Наяад оны эхээр би биеийн тамир, спортын ажил хариуцаж, тамирчидтай ойр дотно ажилладаг байлаа. 1983 онд бил үү дээ, МУИС-ийн волейболын эмэгтэй баг улсын аваргын алтан медаль аваад Болормаа тэргүүтэй охид “хоороороо” уйлж байсан санаанд илхэн. Харин тэнд ирээдүйн аваргыг анх харсан. “Бөхийн холбоо” гэдэгт сонгууль хүлээж, гадаад, дотоодын арга хэмжээнд оролцож явахдаа Бат-Эрдэнийг сайн мэдэх болсон. 1993 онд Равжаа хутагтын 190 жилийн ойд аваргыг уриад, төрийн наадмын хэмжээнд өргөж өгснөөс хойш бид хоёр ах дүү мэт явж ирсэн. Улс төрд орохыг зөвлөж, УИХ-д хамт сууж ч үзлээ. Ганцхан намаа бодсон улс төрийн зорилготой шийдвэр гаргахад өөрийн бодолтой байж, элдэв бүлэг фракцад оролцохгүй явах талаар хэлсэн үгийг Бат-Эрдэнэ дүү их сайн тусгаж авсан хүн. Одоо бол эрийн цээнд хүрсэн улс төрч болсныг бид цөмөөрөө харж байна. Хөдөө  арал, Хэрлэн голоо хамгаалан үлдэж чадсан түүний зорилго үр дүнд хүрч,  Монгол газар шороогоо бүрэн бүтэн байлгах, нийгмийн баялгийг тэгш шударга хуваарилахын төлөө хуулийн дагуу тууштай тэмцэгч болохоо харуулж чадлаа. Аливаад хүлээцтэй хандаж, ухаан зарж, бясалгаж өөрийн гэсэн жинтэй цөөхөн үг хэлж, за гэвэл ёогүй хандах нь түүний зарчим юм. Эх орон, газар шороо, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө эв эеийг бий болгон тэмцэх нь түүний амин чухал зорилго болсон харагддаг.

Би Үндсэн хуулийг батлахад Ерөнхийлөгчийн тухай хэсгийг хамгийн их нухалцсаны хувьд хэнд энэ үүрэг тохирох вэ гэдгийг сайтар ухаж үздэг. Шуудхан хэлье, улс төрд орж, ард түмэндээ танигдсан залуучуудаас эрж хайхад Бат-Эрдэнэ аваргаас өөр хүн одоогоор олж харахгүй л байна. Бат-Эрдэнийг сонгох нь ард түмний хувьд төрийн тэргүүнд өөрийн элчээ залах сүүлчийн боломж байж ч магадгүй. Ингэж чадвал, намын дарга болж аваад л Ерөнхийлөгч болчихдог юм байна гэдэг гаж ойлголтыг нэг мөсөн хална. Энэ бол харин ардчилал мөн. АН л гэхэд сая ард түмнээс бүү хэл гишүүдээсээ ч асуулгүй нэр дэвшигчээ гаргасан биз дээ.

-Нэр дэвшигч Бат-Эрдэнийн сонгуульд ялахад нөлөөлөх давуу тал гэвэл Та чухам ямар хариулт өгөхсөн бол?

-Монголчууд аливааг зүйрлэн ойлгох дуртай. Энэ удаагийн сонгууль нь ноёны бөх, ардын бөх хоёр өрсөлдөж байгаатай л төстэй. Бат-Эрдэнэ гишүүн бол ард түмний дунд явуулсан санал асуулгаар нэр нь гарч ирсэн. Асар өндөр нэр төрийг олон жил огт сэвтүүлээгүй авч ирсэн нь хамгийн том давуу тал юм. Тиймээс түүнийг дэмжих хүч нь ард түмэн дотроо байгаа. Тэгэхээр Монголд дарга олон уу, жирийн ард олон уу гэж авч үзвэл давуу тал манайд байна. За тэгээд худал амлагчид биш жинхэнэ эх орончид, эх нутаг, газар шороогоо дээдлэгчид, энэ чиглэлийн ТББ-ын сүлжээ, монголд эр хүний жудгийг өртөөлөн залж авчирсан, дэлхийн Гиннесийн номонд орсон 6000 бөхчүүд, эрийн гурван наадмаа шүтээн мэт нандигнан эрхэмлэдэг ард иргэд, уяачид, сурчид, нийт тамирчид, өөрийх нь ажиллаж ирсэн нийгмийг аюулаас хамгаалах, цагдаагийнхан гээд түүнийг дэмжих хүч их байгаа гэж бодож байна. Монгол ёс төр, жудагтай эр хүнийг хүндэлдэг мянга мянган гэр бүл аваргыг дэмжинэ. Монголд Бат-Эрдэнэ нэртэй 17 мянган хүн байдаг гэдэг. Тэгвэл Их аваргаа хүндэтгэж хүүгээ нэрлэсэн эцэг эхчүүд, бас нэр нэгт амьдай нар гээд дэмжигчид бий. МАН өөрөө 200 мянга гаран гишүүнтэй, “1+3” буюу нэг гишүүн + гурван  дэмжигч гэж ажиллахад л манайх ялах боломжтой. Хэдийгээр хоёр салсан ч гэсэн МАХН-ынхан биднийг дэмжихээ илэрхийлж байгаа нь бас нэг чухал зүйл.

-Танай  намынхан  ингэж нэгдэж  ажиллаж  чадах  болов уу? 

-Манайхан өнгөрсөн хоёр ч сонгуульд ялагдаж цөөнх болсондоо чухам ямар дүгнэлт хийснийг, эв нэгдэлгүй байвал чухам ямар муу үр дүнд хүрдгийг ойлгосон эсэхийг энэ сонгууль шалгана. Улс төрийн тэнцвэртэй байдлыг хадгалж, Төрийн  тогтвортой байдлыг хангая гэвэл Ерөнхийлөгч нь Монгол Ардын Намын хүн байх нь улс  орны хөгжил, ард түмний амьдралын амин чухал асуудал гэдгийг сонгогчдод ойлгуулж  чадах эсэхээс их шалтгаална. Манай нам энэ удаагийн сонгуульд амжилт гаргахгүй бол хяналтгүй туйлсан АН 2016 он гэхэд улс орноо чухам ямар байдалд хүргэх вэ, бид бүхэн чухам ямархуу улс төрийн байр суурьтай болсон байх вэ гэдгийг одоо л тунгаах цаг нь юм. Манайхан нэгдэж ажиллаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Хатуухан хэлэхэд энэ удаагийн сонгуульд ялах нь манай нам шинэчлэгдэж чадах эсэхийн шалгуур юм.

-Та Элбэгдоржийг ч гэсэн  сайн таних байх. Түүний  талаар ямар бодолтой явна?

-Үндсэн хууль хамт батлалцаж байх үеэс Элбэгээг танина. Түүний тухай сайн болон саар юм ярь гэвэл цээжинд бэлэн байна. “Хүн муулаад яах вэ” гэсэн аваргын үг бас толгойд байна. Тиймээс зарим нэг зүйл хэлье. Монгол Улсыг цоо шинэ замыг сонгоход 90-ээд оны энэ залуучуудын гүйцэтгэсэн үүргийг бид мэднэ. Гэхдээ үндэсний эрх чөлөөг хүсч байсан ард түмний сэтгэл зүй нь шинэ үр суулгавал ургахад бэлэн хөрс мэт хүлээж байснаас ардчилал манайд их тайван замаар өрнөсөн шүү дээ. Нийгмийн баялгийг эзэмшигч цөөхөн хүний гарт төрийн эрх мэдэл шилжиж, баян хоосны ялгаа  улам ихэсч, ардчиллыг гараараа бүтээж ирсэн олон түмэн одоо эргэлзэж, нийгмийн шинэ хувьсгал хийх тухай яриа өрнөх болсон байна. Монголчууд ардчиллаас хүсэн хүлээж байсан үр шимээ хүртэж чадсангүй. Элбэгдорж энэ байдлыг арилгана гэж амлаж гарч ирсэн ч МАН-ын лидерүүд, гишүүд дэмжигчидийн өө сэвийг олох, орон шоронд хийх, хууль хяналтаар айлгаж, дарамтлахад хамаг цагаа зараад нийгэмд үлдэх бодитой зүйл хийж амжсангүй. Ардчиллын үнэ цэнийг буурууллаа. Өөрсдийгөө ардчилагчид гэж үздэг хүмүүс өөрсдийнхөө бурууг олж харах тэнхэлгүй болтлоо эрх мэдэл, мөнгөнд улайрч, одоо эргээд монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулж байна. Тэд үдийн нар шиг өнгөрөх энэхэн зайг үүрдийн юм шиг бодож дураараа туйлж байхад Элбэгдорж юу ч хэлж чадахгүй, улам өөгшүүлж байна. Түүнийг би хүндэлж ирсэн. Гэвч ингэж ажиллана гэж даанч бодсонгүй. Номын багш Чой.Лувсанжав “Их яривал, Их эндүү” гэж хэлсэн байдаг. Элбэгээ бол “Сайн ярих нь хийхийн хагас” гэж хэлдэг. Ийм уран сайхан илтгэдэг хүмүүс хувьсгалт өөрчлөлтийн эхний үед нь л их хэрэгтэй байдаг. Одоо бол төрд болон нийгэмд үүссэн гажуудлыг арилгаж, бодитой юм хийдэг хүн чухал цаг болоод байна шүү дээ. Төрийн тэргүүн хүнд байх ёстой хамгийн чухал нэг чанар бол хүний мөс чанар, монгол жудаг байх учиртай. Энэ талаар бол Элбэгдорж ихээхэн эргэлзээ төрүүлдэг. Ер нь түүнтэй холбоотой эргэлзээтэй, ээдрээтэй зүйл их сонсогдох болжээ.

-Хүмүүс Б.Бат-Эрдэнэ гишүүнийг хуульч гэдгийг мэдэхгүй, бөх л гэж хараад байх шиг …

-Бөх гэж хараад байгаа юм биш ээ. Өрсөлдөгч талынхан өө сэв олохгүй болохоороо ийм ойлголт өгөх гэж чармайж байгаа юм. Дэлхийн түүхэнд, ардчиллын эцэг гэгддэг Америкийг харахад ч жүжигчин,  тамирчин, зохиолч гээд авьяасаараа нэрд гарсан хүмүүс Ерөнхийлөгч болсон байдаг. Рональд Рейган, Вацлав Хавел, Владимир Путин гээд яривал манайхан мэднэ дээ. Гэхдээ тэд бол Б.Бат-Эрдэнэ гишүүн шиг үндэсний парламентдаа гурван удаа сууж, хуульч болж, хууль судлах эрдэмд шамдаж явсан хүмүүс биш. Аварга бол Хууль зүйн ухааны магистр болж докторантур төгссөн хүн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороог даргалж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажилласан. Манай түрүү үеийн сайд, дарга нар дотор ч гэсэн Улс төрийн товчооны гишүүн Сүрэнжав, төрийн ахмад зүтгэлтэн Чойжамц, Авхиа генерал, Пэлжээ сайд гээд олон бөх байсан. Монголчууд ер нь яагаад бөхөө ингэтлээ дээдэлдэг юм бэ гэдгийг хэн ч бодож үздэггүй. Маш товчхон хэлбэл, эрүүл чийрэг, ёс жудагтай, ухаалаг монгол эрчүүдээр дамжуулан төрт ёсны уламжлал, соёл, хүний мөс жудгийг өртөөлөн тээлгэж ирсэнтэй холбоотой гэж үздэг. Яг л хутагтуудаараа дамжуулан өртөөлүүлж бурханы шашны гүн ухаан, соёл гэгээрлээ тээж ирсэн шиг. Тэгэхлээр бяр чадалтайгаас гадна ийм нандин чанарыг өөртөө шингээж байж сая Бат-Эрдэнэ аварга шиг олон түмний хүндлэлийг хүлээж, төрийн хайр хишгийг хүртэнэ гэсэн үг. Б.Бат-Эрдэнийн биеийн тамир спортыг хөгжүүлэх  хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр хийсэн судалгаа, бичсэн ном  нь манайдаа байтугай олон улсад байхгүй санааг олж дэвшүүлсэн байдаг. Хуульгүйгээс тамирчдад олгох шагнал ч шударга бус, хэн дуртай нь сая саяар нь олгодог болж байна. Аварга ер нь ахмадын үгийг их сайн сонсдог. Анх гишүүн болоход нь бид хуульч бол, хэл сайн үз гэсэн. Аль, алийг нь хэрэгжүүлсэн дээ. Тэрээр бас бүхэл бүтэн дээд сургууль байгуулсан гардан бүтээгч, багш, сурган хүмүүжүүлэгч хүн шүү дээ.

-Ерөнхийлөгчийн  хамгийн гол үүрэг бол эв нэгдлийг  хангаж ажиллах ёстой  бус уу?

-Ерөнхийлөгч бол төрт ёсоо дээдлэх, хууль санаачлах, хориг тавих, элчин сайдууд болон зарим боловсон хүчнийг санал болгох, шагнал урамшил олгох гээд хэдхэн үүрэгтэй. Хамгийн гол нь улс орныхоо гадаад, дотоод нэр хүнд, ард түмний эв нэгдлийн баталгаа болж байх үүрэгтэй. Манайх Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш атал Обама шиг ч юм уу байх ёстой гэж үзээд байх шиг. Ерөнхийлөгч болчихоороо үнэхээр юм хийе гэж боддог юм уу, нэр төрийн баталгаагаа хангая ч гэдэг юм уу, хийх хийхгүй юм хийж, оролцохгүй юманд очиж орооцолдоод, тэр нь сүүлдээ өөрт нь лай болдог бололтой юм.

Ардын  уран зохиолч Тангадын Галсан, бид ийм цөөхүүлээ байж хэрэлдээд яахав, эв эеийг хичээх нь чухал гэж гоё шүлэг бичсэн. Улс  төрийн хэрүүл хийж талцуулалгүй, эв нэгдлийг ханган ажилладаг болгож чадах хүний нэг бол яах аргагүй Бат-Эрдэнэ аварга юм. Ер нь улс төрийн тэнцвэртэй байдал алдагдаж, хэт нэг тийшээ хазайсныг хүн бүхэн мэднэ. Шүүх эрх мэдэл нэг намын гарт орвол Гитлерийн дэглэм тогтоно гэж герман хүн хэлэхийг сонслоо.  Саяхан хөдөө явж байхад егзөр өвгөчүүл уулзаад: “Энэ жил чинь аваргаараа наадмаа нээлгээд л, түрүү бөхийн бай шагнал өгүүлээд л сайхан наадах нь дээ” гэж ярьцгааж байна. Энэ бол цэвэр монгол сэтгэхүй, бас төрөө дээдлэх ёс жудаг.

-МАХН-ынхан танай нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэж Та хэллээ. Гэтэл тэндээс Н.Удвал нэр дэвшсэн байгаа шүү дээ?

-Энэ бол тэдний намын дотоод асуудал. Өөрөөр хэлбэл тэнд бас том зөрчил байгааг харуулсан хэрэг. Адилхан эмч хүний хувьд Удвал докторын нэрээ дэвшүүлсэн явдлыг хүндэтгэлтэй хандаж байгаа. Нийгэмд бугшсан бусармаг явдлыг арилгая  гэсэн бол хоёр нам хүчээ нэгтгэх нь зүгээр байсан юм. “Шударга ёс” эвсэл АН-тай нэгдэж засаг барьж байхад улаан цайм сөрөг хүчинтэй нь нийлж  болохгүй зовлон байгаа биз дээ. Бас АН, МАХН хоёр гэрээ байгуулсан тухай яриа гарсан. Гэхдээ гурван хүн өрсөлдлөө ч гэсэн ялалт байгуулах боломж нь манай нэр дэвшигчид илүү байгаа. Чухам энэ боломжоо хэрхэн ашиглаж чадахаас сонгуулийн дүн хамаарна.

-М.Энхсайхан яагаад нэрээ татсан гэж Та бодож байна?

-Түүнийг “ганцаардсан чоно” гэдэг. “Шувуу ядравч усаа, хүн ядарвал ургаа” гэж үг бий. Улс төрийн болон эдийн засгийн сонирхол хоёулаа хавсарсан юм болов уу гэж л харж байна. Гэхдээ Энхсайхан Ардчилсан намд том олз болох эдийн засагч.

-Сонгууль шударга болно гэдэгт Та итгэлтэй байна уу?

-Юуны өмнө өрсөлдөөн шударга болоосой гэж залбирч явна. Гараар тоолдог байхад хүмүүсийг буруутгадаг байлаа. Одоо машинаар тоолдог болохоор амьгүй төмөрт буруугаа тохоод яахав дээ. Ийм хуулийг хамтраад баталсан юм чинь одоо гоншигноод нэмэргүй. Содномцэрэн уг нь их нуруутай хүн. Шударга явуулах байх гэж найдаж байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • ЖАРГАЛСҮРЭН (202.179.11.66)

    2013-06-02

    ноёны бөх гэж байдаг болохоос ,НОЁН БӨХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ

  • (119.40.98.50)

    2013-05-31

    Энэ өвгөн сэтгэцээ үзүүлвэл яасан юм бэ

  • (119.40.98.50)

    2013-05-31

    Сүүлчийнх гэнэ үү Дараа нь Монгол байхгүй болох хэрэг үү Нээрэн Бат-Эрдэнэ сонгогдвол байхгүй болж мэднэ шүү Таарсан болгоноо унагаж явсан хүн Монголд эзэн суувал бас л унагах биз дээ Одон гуай үнэн хэлжээ

  • сонгогч (202.55.191.35)

    2013-05-31

    юу бодож бөхерөнхийлөгтэй болох вэ????????????? бөх лам хоёр алгаа тосож амьдардаг хуучины үг шүү

  • сонгогч (202.55.191.35)

    2013-05-31

    юу бодож бөхерөнхийлөгтэй болох вэ????????????? бөх лам хоёр алгаа тосож амьдардаг хуучины үг шүү

  • сонгогч (202.55.191.35)

    2013-05-31

    юу бодож бөхерөнхийлөгтэй болох вэ????????????? бөх лам хоёр алгаа тосож амьдардаг хуучины үг шүү

  • unen (76.170.253.157)

    2013-05-30

    mongoliin barag talaas ni uluu xubi ix baga xemjeegeer abilgld idegdsen.tegexeer abilgaliig bud ustgaj chadna gej uu. ted xeniig songoxoo medne shuu.burxan medex bailgui dee. odoo ch suuldee baterdene tseber mongol ba ar tald baigaa abilgachid ni tseber mongol yum baixaa.

  • (124.158.94.35)

    2013-05-30

    zonog kommunist uin svvliin songolt be? eh ornii min sononoo gej zognood bainuu namiinhan muu muuhaig ilchilj baigaa shudraga hvnees shees ni sawirtlaa aij baih shiw HAHAHA

  • BB (219.207.14.146)

    2013-05-30

    Suulchiinh gedeg chini yu gej baigaa yum be? Tiim l buhuur udirduulah durtai yum bol ali deerees buhuu devshuulj baihgui yasan yum be? Nii nuugui helehed busad ni elbegeegees aigaad l avargiig urdaa barij baigaa sh dee. Ternees namiinhaa dargiig l zutguuldeg nam biz dee.

  • zochin (122.201.18.135)

    2013-05-30

    minii gar tsever, setgel tsever,tsus tsever

  • (180.235.182.226)

    2013-05-30

    ingeed l luivarchidiig tsag duuschee! baterdene min dee!utsan huuheldei bitgii bolooroi!

  • (180.235.182.226)

    2013-05-30

    avilgalchdiin suulchiin bolomj baihgui yu daa hahaha

  • (180.235.182.226)

    2013-05-30

    avilgalchdiin suulchiin bolomj baihgui yu daa hahaha

  • (202.9.47.132)

    2013-05-30

    avargaa debjij bna

  • mongol (182.160.42.211)

    2013-05-30

    bi demjij bga avargaa svv urguj mod taridag erunhiilugch mongold hereggvi ee vndes ysaa uul usaa mongol vndestenee hamgaaldag hvn heregtei bna nterend avarga yg taarch bga bid ireedvigee bodoj amidarmaar bna unuu margaashaa bodood huvia bodvol vr hvvhed maani henii medliin bool boloh ni todorhoi tsagt bid aij emeej bolgoomjilj bhgvi bol mongoliin turiin heden gar huvidaa say sayaar ni dollar hulgailaad amia bodood alga boloh ni oilgomjtoi bolloo shdee ih yrival ih elbegee bolnooo vnen vg shv

  • mongol (182.160.42.211)

    2013-05-30

    bi demjij bga avargaa svv urguj mod taridag erunhiilugch mongold hereggvi ee vndes ysaa uul usaa mongol vndestenee hamgaaldag hvn heregtei bna nterend avarga yg taarch bga bid ireedvigee bodoj amidarmaar bna unuu margaashaa bodood huvia bodvol vr hvvhed maani henii medliin bool boloh ni todorhoi tsagt bid aij emeej bolgoomjilj bhgvi bol mongoliin turiin heden gar huvidaa say sayaar ni dollar hulgailaad amia bodood alga boloh ni oilgomjtoi bolloo shdee ih yrival ih elbegee bolnooo vnen vg shv