Хүүхдийн цүнх 2 кг-аас илүү хүнд байж болохгүй

Та хүүхдийнхээ цүнхийг өргөж үзсэн үү? Магадгүй энэ асуултанд олон аав ээжүүд тийм гэж хариулах байх Гэхдээ тэдний олонх нь хүүхдээ өдөрт хэдэн кг ачаа үүрч явдагийг тооцоолоогүй байх. Тэгвэл хүнд цүнх хүүхдийн нуруу, хүзүү, мөр, гар болон биеийн бусад хэсгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүүхдийн чинь эрүүл мэндэд үүрч байгаа цүнх нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Тиймээс та хүүхдийнхээ хичээлд үүрдэг цүнхийг хүнд , хөнгөн, биед эвтэйхэн эсэхийг нь шалгаад үзээрэй. Хамгийн түрүүнд танд бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин хоёр кг байх ёстойг хэлье.Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг. Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс та хүүхдэдээ аль болох өргөн мөрөвчтэй, бүсэлхийгээр бүсэлдэг цүнх сонгохыг хичээгээрэй. Энэ нь хүүхдийн тань эрүүл мэндэд тустайг зөвлөж байна. Хэрэв хүүхэд чинь цүнхэндээ хүнд жинтэй хавтгай зүйл авч явдаг бол түүнийг нь аль болох нурууных нь талд хийгээрэй. Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардалагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.



эх сурвалж 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)