Хойд Солонгос Кэсоны үйл ажиллагааг сэргээхийг хүсчээ

Хоёр Солонгосын харилцаа хурцадсан дөрөвдүгээр сард Пхеньян Сөүлээс бүхий л харицлаа тасалсан. Үүнд хоёр орны хамтарсан Кэсоны аж үйлдвэр багтсан юм. Харин Солонгосын хойгийн байдал намжиж, Хойд Солонгост хүнсний хомсдол нүүрлэж эхэлсэн энэ үед тус улс өмнөд хөрштэйгээ Кэсоны аж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Хойд Солонгос Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа нэг бус удаа мэдэгдсэн ч Сөүлийн эрх баригчид Пхеньянтай зөвхөн Засгийн газрын төвшинд хэлэлцэх болно гэж мэдэгдэж байв. Өөрөөр хэлбэл, Пхеньян Сөүлийг Кэсоны асуудлаар Засгийн газрын төвшинд хэлэлцэхийг урилаа. Одоогийн байдлаар Кэсоны аж үйлдвэр үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаа юм. Уг бүсээс хоёр тал хоёулаа иргэдээ татсанаас гадна Сөүл эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоосон. Юутай ч Пхеньян өөрийн газар нутаг дахь Кэсоны аж үйлдвэрийн бүсийн үйл ажиллагааг урьдын адил явуулахыг хүсэв бололтой.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)