Харь гарагийн хүн резинэн биет байдаг ажээ

Хятадын нэгэн иргэн харь гаригийн хүний дэргэд байгаагаар зургаа татуулж интернэтэд байрлуулсан нь дуулиан тариад байна. Түүний хэлснээр бол харь гаригийн хөлөг буух гэж байхдаа осолд орж хөөрхий харийн иргэн амь алдсан юмсанж.Тэгээд Ли овогт  харийн хүний цогцосыг авчирч хөргөгчид хэвтүүлээд өөрөө дэргэд нь зогсч байгаад зургаа татуулжээ. Интернетээр тархсан энэ зураг мэргэжилтнүүдийн төдийгүй эгэл хүмүүсийн дунд бөөн маргаан дэгдээгээд байна. Ли өөрөө болохоор Бинжоу Шандун мужийн тэнгэрт хэд хэдэн үл мэдэгдэх нисдэг биет олж харсан. Тэдний нэг нь өндрөө алдан газарт унасан. Хөлгийн эвдэрхийг очиж үзэж байгаад харийн хүний энэ цогцосыг олсон гэж ярьжээ. Тэр бас хөргөгч байсан газраас нь  сонин зүйл ялгарч гарсан гэсэн байна. Энэ бүхэн гуравдугаар сард болжээ.
Интернетийн олон хэрэглэгч Лигийн үгэнд итгэхгүй байна. Гэхдээ цагдаагийнхан тэр хөргөгчид байгаа зүйл бол өндөр чанарын хаймраар хийсэн  биет байна гэж албан ёсоор тайлбарлаж байна. “Харь гаригийн хүний үлдэгдэл гээд байгаа зүйл нь өндөр чанартай хаймар байна. Тэгэхээр харийн хүн гээд байгаа тэр зүйлийг хаймраар хийж” гэж орон нутгийн цагдаагийн мэдэгдэлд дурдсаныг хэвлэлүүд иш татжээ.
1947 онд харь гаригийн хөлгийг АНУ-д сөнөөж, харийн хүмүүсийн цогцост НАСА-гийн мэргэжилтнүүд задлан шинжилгээ хийсэн гэж бөөн дуулиан тарьсан нь өнөө хүртэл яригдсаар байдаг юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)