Фэйсбүүкийг үндэслэгч Цукерберг ”ижил хүйстэн” үү?

Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг Сан-Франциско хотноо болсон ижил хүйстнүүдийн жагсаалд өөрийн компанйин төлөөлөгчдөө тэргүүлэн оролцож дэмжсэн  байна. Энэ хотод гуравдахь удаагаа болж байгаа ЛГБТ-чүүдийн  энэ арга хэмжээнд Facebook-ийн төлөөлөгчид өмнөхөөс илүү олуулаа ороцсон байна. Өнгөрсөн онд эдний компаниас 70 хүн оролцож байсан бол сүүлийн арга хэмжээнд 700 хүн оролцсон нь нийт ажиллагсдынх нь 15 хувь болж байна. Компанийнхан өөрийн бэлгэ тэмдэг болсон тэмдэгтэй цамцаар ижилсч,  будсан трамбай хөлөглөн явсан байна. Facebook ижил хүйстнүүдийн жагсаалд оролцсон цор ганц том компани биш байлаа. Саяын жагсаалд Google-иэс гэхэд л 1400 ажилтан нь оролцсон гэж хэвлэлийн нарийн бичгийн  дарга нь мэдээлээд байна. Зургадугаар сарын 26-нд зөвхөн эсрэг хүйсийнхэн л гэр бүл болж болно гэсэн үндсэн хуулийн бус заалтыг Дээд шүүх хасахаар шийдвэрлэсэн нь ижил хүйстнүүдийн хувьд том үйл явдал болоод байгаа юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)