Английн Премьер лигийг ”Сансар HD” болон ”DDISH TV” хамтран дамжуулна. Гэхдээ төлбөртэй

2013 оны 7 сарын 29

Ердөө цагийн өмнө Монголын спорт сонирхогчдын анхаарлын төвд буй "Премьер лиг аль сувгаар гарах вэ" гэх сэдвээр ирэх улирлын премьер лигийн шууд дамжуулах онцгой эрхийг авсан гэх "SPS" телевизийн захирал Н.Наранбат, продюсер Э.Амарсайхан, У.Зоригт нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
Бид юун түрүүнд "Сансар HD" нэмэлт төхөөрөмж авч байж, премьер лигийн 380 тоглолтыг 10 сарын турш үзэх юм байна. Өөрөөр бол ямар ч найраагүй. "СПС" телевиз нь шинээр байгуулагдсан бөгөөд Сансар Катв-ийн сүлжээн дээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгэхээр "СПС" нэг дор дөрвөн сувгаар бүх тоглолтыг гаргах аж. Харин үзэгчдийн хамрах хүрээг бодолцож үзээд "DDISH ТВ" энэ эрхийг хамтдаа эдэлж буй гэнэ. Бид урьд нь "Боловсрол" тв-гээр тоглолтууд гарахгүй бол "Россия 2" Хятадын "ССТВ 5" зэрэг кабелийн сувгаар хүлээн авч үздэг байлаа. Тэгвэл онцгой эрхийг "СПС" телевизэд худалдсан " Ай Эм Жи" компани эдгээр гадны орнуудын цацалтыг бүрэн хориглож байгаа ...
Ингэснээр бид зөвхөн "DDISH ТВ", "Сансар HD" зэрэг сувгийг өөрийн хэрэглээнд нэвтрүүлснээр премьер лигийг үзэх нь ээ. Онцгой эрхийн төлөө манай орноос дөрвөн компани өрсөлдсөнөөс нэг сая гаруй ам.доллараар "СПС" тендэрт ялалт байгуулжээ...

БУСАД ТЕЛЕВИЗҮҮД ( БОЛОВСРОЛ, С1 гэх мэт) ХАМТРАХ БОЛОМЖТОЙ, ГЭХДЭЭ САНАЛ ИРЭЭГҮЙ БАЙНА

Нийт 300 мянган өрх "Сансар HD"-гээр премьер лигийг үзэх судалгаа гарсан байна. Нэгэнт л гадны хулгайн сүлжээ буюу бидний хэлж заншсанаар линк, гадны зарим суваг болох Россия 2, ССТВ5, Фокспорт зэрэг сувгууд энэ эрхийг худалдаж авч чадаагүй учир бидэнд зөвхөн "САНСАР", "DDISH ТВ" гэсэн сонголт үлдсэн байна. Харин тус телевизийн удирдлагуудын хэлснээр зах зээлийн өрсөлдөөн дээр худалдаж авсан эрхээ өөр дотоодын тв-д түрээслэх боломжтой аж. Яг энэ асуудлаар одоог хүртэл ямар ч тв тохиролцож, санал хүргүүлээгүй юм байна. Хэрэв Боловсрол тв "СПС" сувгаас эрхийг нь зээлэх байдлаар үзэгчдэд, хөлбөмбөг сонирхогчдод хүртээл болгох боломж нээлттэй л байгаа гэнэ шүү.
Эхний хоёр сарын хугацаанд "Сансар HD", "DDISH ТВ" хэрэглэгчдэд буюу өөрсдийн сүлжээнд болох "Сансар КА тв"-г хэрэглэдэг хүн бүрт премьер лигийг үнэгүй хүргэнэ. Ингээд 10 дугаар сараас тодорхой хэмжээний нэмэлт суурилуулалтаар (Хэдэн төгрөг, ямар нөхцөл байхыг дараа долоо хоногт зарлана гэв) лигийн бүх тоглолтыг дамжуулна гэнэ. Дашрамд дуулгахад Аваргуудын лигийг С1 гаргахгүй. Мөн л "СПС" эрхийг нь авсан юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...