Жексоны 2 ширхэг малгайг 8000 гаруй доллараар авсан гэх зэрэг хэргээр 30 сар хоригдох болжээ

АНУ-ын шүүх тус улсын Конгресийн гишүүн асан Жесси Жаксонд сонгуулийн сурталчилгааны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт нь 30 сар шоронд хорих ял оноожээ. Өмнө нь  Ардчилсан намын нөлөө бүхий улс төрчдийн тоонд зүй бусаар орж байсан Жаксон болон түүний эхнэр Сэнди нар 750 000 орчим долларыг хувийн зорилгоор үрж дуусгасан буруугаа хүлээгээд байгаа аж. Иймд түүний  эхнэр Сэндид татварын мэдээлэл ташаа мэдүүлсэн хэргээр мөн 1 жил хорих ялыг оноожээ.  Конгресийн гишүүн асан   мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх үеэрээ "Би Америкийн ард түмнийг хууран мэхэлсэн..." хэмээн буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр цааш нь эхнэр Сэндиг яллахгүй байхыг хүсээд "...би буруу замаар будаа тээж буйгаа ойлгож байсан, тйимээс ч миний гэмтэй үйлдлийн төлөө миний эхнэрийг болон манай хүүхдүүдийг давхар яллахгүй байхыг хүсье" хэмээн Холбооны шүүхэд хүсэлт гаргаж байсан юм.

Тэд 2005 оны 08 сараас 2012 оны 07 сарын хооронд 750 000 орчим доллараар тансагласан нь баримтаар нотлогдоод байгаа бөгөөд эдгээрээс цухас дурьдвал Жаксон "Antiques of Nevada" хэмээх эртний эдлэлийн дэлгүүрээс 60 000 долларын наймаа хийхдээ дуучин Майкл Жаксоны 2 ширхэг малгайг 8000 гаруй доллараар, АНУ-ын нэгэн ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий бөмбөгийг 5 000 доллараар авсан гэх мэт жагсаалт байх ба улмаар "Martin Luther King Jr," "Malcolm X", зодооны урлагын мастер Bruce Lee нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс бас багтжээ.  
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)