З.Занабазар хүрэл медаль хүртлээ

Өсвөрийн чөлөөт бөхийн ДАШТ гурван төрлөөр Серб Улсын Сержанин хотын “Kristalna Dvorana” спортын ордонд хаалтаа хийлээ. Сүүлийн хоёр өдөр хөвгүүдийн барилдаан болж манай зургаан бөх дэвжээнд гарснаас Азийн өсвөрийн аварга З.Занабазар 54 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн сард манай эх оронд болсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж байсан З.Занабазар олон хүнд барилдаан хийж хүрэл медаль хүртлээ. Нэгдүгээр тойрогт Ираны бөхийг төвөггүй хожиж, хоёрдугаар тойрогт жиндээ аварга болсон, хэвтээ барилдаанд Украиний бөхөд ялагдаж, хүрэл медалийн төлөө японы бөхийг илүүрхэн хожлоо. Манай хөвгүүдээс өсвөрийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс урьд нь О.Эрдэнэцогт /1993 он/, алт, Д.Эрдэнэтулга /1998 он/, мөнгөн медаль хүртэж байсан удаатай. Ирэх жилийн өсвөрийн чөлөөт бөхийн ДАШТ-ийг долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Словак Улсад зохиохоор болжээ. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын баг 85 оноогоор нэгдүгээрт жагссан бол манай улсын баг тамирчид найман оноогоор 18 дугаар байрт жагссан байна.

Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • B.Jarg***** (202.55.191.35)

    2013-08-31

    Aziin abargad altan medali abch bhad ni tsug zurgaa abahuulj bsan yum.Ian ah l ireeduitei huuhed bsan.AMJILT HUSIE.

  • Jambaa (112.72.13.107)

    2013-08-27

    amjilt nzdaa!!! ene hvvhed anhniihaa medaliig nmg ylaj awj bsandaa... mundag buh bolnodo!!! ushuu ih amjilt gargaarai amjilt nz mine