Хамгийн сайхан сахалтай эр шалгарчээ

АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеан хотод хамгийн гоё сахалтай эр буюу “Just for Men National Beard and Moustache Championship” шалгаруулах тэмцээний дөрөв дэх удаагийн тэмцээн болж өнгөрөв. Шалгаруулалтад оролцохоор америкчуудаас гадна Канад, Их Британи зэрэг олон улсаас төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 
Оролцогчид бүтэн сахал, тал сахал зэрэг нийт 18 номинацид өрсөлдсөн байна. Тухайлбал, Сальвадор Дали стилийн сахал, Жузеппе Гарибальди стилийн сахал, Унгар стилийн сахал, Жузеппе Верди стилийн сахал гэх мэт номинаци байжээ. Ингээд үнэмлэхүй аваргыг үзэгчдийн саналаар тодруулахад Жефф Лангам гэгч тодорчээ. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, 1000 ам.долларын эзэн болжээ.


Г.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Z (27.123.214.113)

    2013-09-12

    Aaaaaaaaaaaaaa

  • Z (27.123.214.113)

    2013-09-12

    Aaaaaaaaaaaaaa