164 хүнийг заналхийлж, сануулга өгчээ

Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгарын бүсэд  олон иргэдийг хомроглон саатуулж, байцаалт авсаар байна. Тодруулбал, 6 сарын 26-наас 8 са­рын 31-ний хоо­ронд 110 хүнийг баривчилж, 164 хүнийг заналхийлж, сануулга өгсөн аж.

Тэд­гээр хүмүү­сийг шаш­ны хэт үзлийг дэлгэ­рүүлсэн, иргэдэд  сэтгэл санаа­ны да­рамт уч­руул­сан, сүрдүү­лэг бү­хий материалаа тараа­сан гэх хэргээр буруутгаж байна. Нут­гийн уугуул иргэд болох лалын шашинт уйга­рууд нь хан үн­дэстэнтэй ша­шин шүт­лэг, үзэл суртлын ялгаанаас үүдэн үр­гэлж мөр­гөлдөөн үүсгэдэг аж.
 
Сүүлийн үед Шинжаанд ин­тернэт хэ­рэг­­лэгчдийн дунд шашны үзэл суртлыг онлайн сүлжээгээр дамжуулан сурт­алчилж, салан тусгаарлахыг уриал­сан бич­лэг ихээр тавиг­дах болжээ. Эл байдлыг зог­соо­хын тулд Хята­дын Комму­нист нам бо­лон удирдагчдын зүгээс ийн ба­ривчлан шалгах үүрэг өгсөн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.23.51.4)

    2013-10-11

    БОЛЬЁ ОО