У.Мөнх-Эрдэнэ: ”Боксын түүхэн дэх хамгийн том тэмцээнээс медальтай ирлээ”

Казахстан улсын Алматы хотноо болсон сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 118 орны 600 гаруй боксчин хүч үзжээ. Энэ үзүүлэлтээрээ боксын түүхэн дэх хамгийн том, өргөн цар хүрээтэй тэмцээн боллоо гэж үзэж байна.

Манай улсаас долоон тамирчин оролцсоноос гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж дэлхийн аваргын хос хүрэл медалийг энгэртээ зүүсэн билээ. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултанд өгсөн ярилцлагаас хүргэж байна.

-Мөнгөн медалийн төлөөх Кубын боксчинтой хийсэн тоглолтынхоо талаар яриач?
-ДАШТ бол миний хувьд энэ жил орж байгаа Азийн аваргын дараах хоёр дахь чанартай тэмцээн. Биеийн ерөнхий хүчний бэлтгэл сайн байсан ч олон улсын өндөр чансаатай тэмцээнд ороход хангалтгүй байлаа. Хэрэв олон улсын бэлтгэл тэмцээнд хамрагдсан бол үүнээс илүү амжилт гаргах байсан байх. Миний өрсөлдөгч Кубын тамирчин их чадварлаг тамирчин. Би ийм зиндааны тамирчидтай бэлтгэл хийгээд тэмцээнд оролцсон бол байдал илүү сайнаар эргэх байсан болов уу.

-Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн зохион байгуулалтын хувьд ямар байсан бэ?
-Манай баг тамирчидаас Казахстаны боксчидтой таарсан хүн байгаагүй. Казахын ард түмэн биднийг халуун дотноор хүлээж авч, дэмжиж байсан. Бид нутагтаа байгаа юм шиг санагдсан шүү.

-Таныг энэ тэмцээний дараа зодог тайлж магадгүй гэсэн яриа гарсан байна?
-Үгүй, миний зорилго бол 2015 оны Азийн аварга, 2016 оны олимпод амжилт гаргах. Саяын тэмцээнд надтай чацуу, надаас хоёроор ах боксчин түрүүллээ. Миний хувьд боломж байгаа, бэлтгэл сайтай гэдгээ энэ тэмцээний үеэр батлан харуулсан гэж бодож байна.
 
-Монголын ард түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Өмнөө тавьсан зорилгоо 100 хувь биелүүлж чадаагүй ч 118 орон оролцсон, боксын түүхэн дэх хамгийн том тэмцээнээс медальтай ирлээ. Улсынхаа нэр хүндийг унагаахгүй ирсэндээ баяртай байна. Тэмцээний үеэр дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (202.55.191.35)

    2013-10-30

    Монгол түмний бахархал шүү Илүү их амжилт Одоо олимп дэлхийн Алтан медиал ихэрлүүлээрэй Монгол хүний спортын оргил нас одоо л эхэлж байна Үзүүлээд өг Бадар-Ууган Сэрдамба 2 болио шударга л байл даа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • (103.11.194.4)

    2013-10-30

    Sain jaal hicheegeed zutgeed baigaarai bid buhen chini haraad demjeed bga shu

  • иргэн (202.131.242.237)

    2013-10-29

    ӨМНӨӨ ЗОРИЛГОТОЙ,ТУУШТАЙ,ДАЙЧИН,БАЙЖ ЧАДДАГ энэ хүүгээр би бахархаж байна.Амжилт хүсэе.

  • zete (103.23.51.6)

    2013-10-29

    er hvn

  • Sain zaluu (103.9.91.40)

    2013-10-29

    Mundagshu mongolchud ewtei bmar bna serdamba badar uugan ntr utgaguin ambitslaad shudarga l bailda ichj bga bxdaa

  • munherdened (202.179.11.107)

    2013-10-29

    Odoo baga yarij amjiltandaa hvrhiin tuld zvtgeeree amjilt hvsie chi chadnaa ih yum yariwal setgvvlchid ard tvmend buruu oilgolt uguud l neriig chini huglaj medne shvv

  • Иргэн (103.11.192.6)

    2013-10-29

    "Үгүй, миний зорилго бол 2015 оны Азийн аварга, 2016 оны олимпод амжилт гаргах" маш зөв шүү энэ үгийг олон хүнд хүргээсэй энэ үгнээс Мөнхэрэдэнэ-ийн эрч хүч мэдрэгдэж байна. Бадарууган, Сэрдамба 2-оо болил доо энэ их эрч хүчтэй байгаа дээр нь дэмжээд өгөөч

  • сэтгэл (202.170.69.194)

    2013-10-29

    Сайн залуу