Леброн Жэймс оны шилдэг тамирчнаар шалгарсан гурав дахь сагсан бөмбөгч боллоо

Сагсан бөмбөгийн “Майами Хит” багийн тэргүүн тоглогч Леброн Жэймс Associated Press агентлагийн шалгаруулдаг оны шилдэг тамирчнаар шалгарсан гурав дахь сагсан бөмбөгч болжээ. Өмнө нь 1986 онд домогт Лэрри Бөрд, 1991-1993 онуудад алдарт Майкл Жордан нар оны шилдэг тамирчнаар тодорч байсан юм. Санал хураалтын явцад Жэймс 96 хүний 31-ийнх нь саналыг авчээ. Удаад нь хөлбөмбөгч Пэйтон Мэннинг 20 саналтайгаар, гуравт автомашин хурдлуулагч Жимми Жонсон долоон саналтайгаар бичигдсэн байна. Энэ жил Жэймс Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын титмийг хоёр дахь удаагаа хүртэж, дөрөв дэх удаагаа лигийн шилдэг тоглогчоор шалгарсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 666 (180.235.184.101)

    2013-12-27

    za zailaa libronii suuliin shagnal... hezee ch cobe d hurehgui MJ d bur ch baraadahgui zailuul shaq havitsa l amitan