Хөлбөмбөгийн дур булаам эмэгтэй тамирчид

Дэлхийн хүн төрөлхтний хамгийн их сонирхдог спортын төрөл бол хөлбөмбөг. Энэ спортоор анхандаа зөвхөн эрэгтэй хүн л хичээллэх боломжтой байлаа. Цаг үе хөгжихийн хэрээр энэ спортод эмэгтэй хүн ч оролцох эрхтэй болсон. Тэр дундаа ёс суртахууны өндөр шаардлагатай орны эмэгтэйчүүд ч хөлбөмбөг сонирхон хичээллэж амжилт үзүүлж байгаа билээ. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн дур булаам эмэгтэй тамирчдыг танилцуулж байна.

Алекс Морган

Алекс Морган 1989 оны долдугаар сарын 2-нд Калифорни мужийн Диамонд Бард төрсөн. 24 настай энэ залуу бүсгүй АНУ-ын үндэсний шигшээ багийн нүүр царай юм. Тэрбээр 14 настайгаасаа мэргэжлийн тамирчны гараагаа эхэлжээ. Өдгөө Сеатл Саундерс багийн довтлогчоор тоглодог. 2008 оноос АНУ-ын үндэсний шигшээ багт ирж, нийт 58 тоглолт хийж, 38 гоол оруулаад байна. Үүнийхээ үр дүнд тэрбээр багийнхантайгаа хамт Олимпийн аварга, залуучуудын Дэлхийн аваргын цом хүртсэн. Алекс Морган цаашид олон жил шилдэг амжилтыг үзүүлэх боломжтой юм. Тэрбээр хөлбөмбөгийн амжилтаас гадна гоо үзэсгэлэнгээрээ олон шүтэн бишрэгчтэй болж чадсан нэгэн билээ.

Кайлин Кайл
Канадын үндэсний шигшээ багийн алдарт тамирчин 25 настай хөлбөгчин. Тэрбээр ирэх жил АНУ-ын “Boston Breakers” багт тоглохоор болсон юм.

Лаиса Андриоли
Бразилийн нэрт хөлбөмбөгч Лаиса Андроли хөлбөмбөгийн хамгийн тачаангуй тоглогчоор цөөнгүй удаа тодорсон билээ. Мөн тэрбээр бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй 100 тамирчны тоонд багтдаг байна.

Эллисе Пери
Хөлбөмбөгийн 23 настай Австралийн залуухан тамирчин Эллисе Пери өөрийн авьяас чадвараа хамгийн хурдан хугацаанд үнэлүүлж чадсан гэж хэлж болно. Тэр бол хөлбөмбөгт төдийгүй крикетийн спортын нэртэй тоглогчдын нэг ажээ.

Луиза Несиб
Францын 26 настай хөлбөмбөгчин Луиза Несиб бол олон улсын хэмжээний тоглогч. Тэрбээр спортод авьяастайгаас гадна гадаад хэл сурахдаа ч сайн ажээ. Тухайлбал, Англи, Итали, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг байна. Алдарт тамирчин маань Алжирт төржээ.

Наиели Рангел
Мексикийн шинэ залуу хөлбөмбөгчин Наили Рангел өөрийн гоо үзэсгэлэн төдийгүй, авьяасаараа мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байна. Тэрбээр энэ оны нэгдүгээр сараас эхэлж Үндэсний шигшээ багийн тоглогчоор тоглож байгаа юм.


Алексия Путеллас
Алексия 19 настай, 175 см өндөр. Испанийн “Барселона” багийн гол тамирчин бөгөөд өсөх ирээдүйтэй тамирчин гэгддэг. Тэрбээр “Барселона”-д ирснээсээ хойш 12 амжилттай гоол оруулжээ.

Г.НЯМСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)