Дээд амжилт тогтооход нэг медаль дутуу

Өвлийн олимпийн хамгийн сонирхолтой төрлийн нэг болох биатлон эрэгтэйчүүдийн ойрын зайн 10 км-ийн уралдаанаар эхэллээ. Нийт 87 тамирчин өрсөлдсөн энэхүү зайд Норвегийн алдарт тамирчин Оле Эйнар Бьорндален түрүүлж, олимпийн наадмын 7 дахь алтан медалиа хүртлээ. Энэ нь түүний олимпийн 12 дахь медаль нь болсон бөгөөд энэ амжилтаараа өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медаль авч байсан нутаг нэгт Бьорн Дэлигийн амжилттай зэрэгцэн, тэргүүн байрт бичигдэж эхэллээ. Тэрээр мөн олимпийн наадмын түүхэнд алтан медаль хүртсэн хамгийн ахмад тамирчин болжээ. Энэ жил 40 настай Бьорнделен оргил үедээ үзүүлж байсан хурдтай тэшилтээрээ бариаг маш сайн хийж түрүүлсэн юм. 1998 онд Наганогийн олимпоос анхны алтан медалиа энэ төрөлдөө авч байжээ. Бьорндален ахин нэг медаль авахад бүх цаг үеийн дээд амжилтын эзэн болох юм. 2009 оны дэлхийн аваргын бөөн гараатай уралдаанд түрүүлж байсан Австрийн Доминик Ландертингер нэг ч сумаа алдалгүй бариалж, лидерээс 1,3 секундээр хоцрон мөнгөн медаль хүртлээ. Хүрэл медалийг Чехийн туршлагатай биатлонч, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ярослав Сукоп хүртжээ. Я.Сукоп 2012 онд хүнд осолд орж, гэмтэл аван өнгөрсөн улирлын ихэнх хэсгийг өнжсөн ч эргэн ирж, олимпоос медаль хүртэж байгаа нь энэ юм. Талбайн эзэн орны гол найдвар тавьж байсан тамирчдын нэг Антон Шипулин медалийн оосроос атгаад алдлаа.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.115)

    2014-02-10

    СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179 СХД АрГүнтэд фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай зарна. Утас: 99084179