“Архангай Лиг – 2014” тэмцээний нээлт амжилттай боллоо



 
Монголын анхны холбоодын нэг Архангай аймгийн Сагсан Бөмбөгийн холбоо нь анх 1987 онд үүсгэн байгуулагдаж байсан ба 2013 оны 7 дугаар сар 2 –ны өдөр хуралдсанаар Удирдах Зөвлөлийн гишүүдээ өөрчилж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж эхлээд байна.

Удирдах зөвлөлийн хуралдаанаар:


- Архангай аймгийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр НХҮЕГазрын дарга Д. БАЯРСАЙХАН

- Үйл ажиллагаа, зохион байгуулалт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр "Ар ган" ХХК-ны захирал Т. МӨНХБАТ

- Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Засаг Даргын зөвлөх, "Гост" ХХК –ны захирал
  Ш. ЛХАГВАА

- Ерөнхий нарийн бичгийн даргаар МУБИС-ын харъяа Багшийн сургуулийн Биеийн тамирын багш З. ТУЯА

- Нарийн бичгийн даргаар А. БОЛОРМАА

- Удирдах зөвлөлийн даргаар Сонгинохайхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны дарга Э. БОЛОРЧУЛУУН


- Удирдах зөвлөлийн гишүүдээр:

Д. НАСАНЖАРГАЛ / Хүмүүн – 1 сургуулийн Б/Т-ын багш /

Э. ЦЭВЭЛДОРЖ / Баянзүрх Их Өргөө Аравтууд багийн тоглогч /

Б. АРИУНБАТ /"Өндөр буянт холдинг"-ийн барилгын инженер/

Г. АЛТАН-ОЧИР /НЦГ-ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч/

Г. БАЯРМАГНАЙ / Хүмүүн – 2 сургуулийн Б/Т-ын багш /

Ж.БААТАР / “Хүмүүн Фильм” Уран Бүтээлийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал/

Л. АМАРСАЙХАН / Хүмүүн – 4 сургуулийн Б/Т-ын багш /

А. БАТБОЛД / ЗДТГ-ын санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн /

Д. МЭНДБАЯР / МХГ-ын улсын байцаагч /

Б. МЭНДСАЙХАН / Симарк ХХК-ны ерөнхий захирал /

Б. БЯМБАХИШИГ / Ар бука ХХК-ны захирал /

Г. БАЯРБАТ / МСҮТ-ын багш /

О. ГАНТӨМӨР / БТСГ-ын дасгалжуулагч / нарыг сонгосон болно.



Тэмцээнд Архангай аймгийн төв болон сумдаас нийлсэн 16 багийн 200  гаран тамирчин оролцож байна. Багуудын бүрэлдэхүүнд Үндэсний сүпер лиг болон Монгол улсын шигшээ багийн тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг сонирхолтой өрсөлдөөнтэй болгож байна. Одоогоо багууд дундажаар 5-6 тоглоод байна тэмцээнийг Үндэсний сүпер лигийн Дорнод танан гарьд багийн төвийн тоглогч, Залуучуудын шигшээ багийн тамирчин О.Очирбатаар ахлуулсан Арханагай аймгийн Эрдэнбулган сумын Архангай телевизийн Сторм баг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. Тэмцээн 2014 оны 03 – р сарын 15 – аас эхлэн 1 сар гарны хугацаанд СХД 18-р Хороо Барилгын цэргийн 017-р ангийн Спорт цогцолборт долоо хоног бүрийн Хагас бүтэн сайнд 09:00 – 20:00 цагын хооронд явагдаж байна.



    Тэмцээний нээлтэнд Зориулж Архангай аймгийн шигшээ баг тамирчид Монгол улсын шигшээ багийн тамичид болох Б.Мөнхболд, Т.Санчир, О.Ууганбаяр, С.Өрнүүнбилэг, Ц.Азбаяр, Д.Мөнхтүвшин, Б.Даваажав нарын эсрэг нөхөрсөг бооцоот тоглолт хийж МУ-ын шигшээ багийн тамирчдаас бүрдсэн баг 18 онооны давамгайллаар 4-р үеийг өндөрлүүлж дуусгасан байна.



    Архангай аймгаас Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрлхэлж, суралцаж байгаа нийт нутаг нэгтнүүдээ амралтын өдрүүдээр нутгын залуусынхаа сонирхолтой тоглолтуудыг үзэж цагийг сайхан өнгрүүлхийг уриалж байна.
Тэмцээнд оролцож байгаа 16 баг.






























 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)