Энэтхэгчүүд “Ардчиллын бүжиг“-ээ бүжицгээж байна




2014 оны 4 дүгээр сарын 7-ноос 5 дугаар сарын 12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим болох Лок Сабха-гийн сонгууль болох гэж байна. Таван жилд нэг удаа болдог уг сонгуульд 18 нас хүрсэн нийт 814 сая гаруй сонгогчид оролцох юм. Энэтхэгийн сонгуулийн кампанит ажил нь маш олон нам, нэр дэвшигч оролцсон, олон сая сонгогчдод хүрэхийн тулд янз бүрийн арга барил хэрэглэн дуу хуур, бүжиг наадам хосолсон үйл явдал болдог тул тус улсын нэгэн сонины нэрлэсэнээр “Ардчиллын бүжиг” гэмээр үйл явдал юм.

Энэхүү сонгуультай холбоотойгоор олон нийтийн дунд төрөл бүрийн санал асуулга явагдсаны дотор саяхан Энэтхэг даяар сонгуулийн 525 тойрогт нийт 250 000 хүнээс авсан асуулгаар сонгогчдын хувьд шийдвэрлүүлэхийг хамгийн их хүсэж хүлээж байгаа тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн гаргаж ирэхэд дараах байдалтай байна. Үүнд: ажилтай болох, ундны ус, зам, нийтийн тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамж, эмнэлэг, сургууль, хууль журам, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх зэрэг асуудлуудыг Энэтхэгчүүд нэрлэжээ. Дээрх санал асуулгын явцад мөн сонгогчид саналаа өгөхдөө ямар хүчин зүйлийг илүү харгалзах талаар дүгнэж үзэхэд, нэгдүгээрт нэр дэвшигч, хоёрдугаарт нам, удаахид нь Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлж байгаа, дараагийн шалгуур нь шашин кастын харьяалал, эцэст нь тараагдах “бэлэг сэлт” гэсэн хариулт өгсөн байна.

Б.Сониучхүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)