“Эрүүл мэндэд – Бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгуулагджээ



Увс аймгийн Эрүүл мэндийн газраас “Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэнд - Эрчүүдээ хайрлая” аяны хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэн, оюутан залуучуудын эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрсдэлт зан үйлийг бууруулах зорилгоор ДЭВЖЭЭ тэмцээнийг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Уг тэмцээнд Улаангом сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Хөдөлмөрийн дээд сургууль, Улаангом политехник коллеж, Улаан загалмайн хорооны хүүхдийн өөрөө удирдах байгууллагууд оролцож, мэдлэг, ур чадвараа сорив.

Уралдаанд Мөрөөдөл, Сион, Эхлэл, Гоодаль, Энэрэнгүй үйлстэн гэх 5 баг оролцож, үр хөндөлт, гэр бүлийн хүчирхийлэл, БЗДХ/ХДХВ/ДОХ, халдварт бус өвчин /зөв хооллолт, хөдөлгөөн/, хорт зуршил /архи тамхины хэрэглээ/, осол гэмтэл /түлэгдэх, үер ус, зам тээврийн осол гэмтэлд өртөх/ зэрэг сэвүүдийг хөндөж онол, практикийн талаас нь бэлтгэж, хөгжөөн дэмжигч 150 гаруй хүүхдэд сонирхуулжээ. 



Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүд жигд хувцаслаж, идэвхтэй оролцсон бөгөөд жүжиглэх ур чадвар, хугацаа барилт, асуултад хариулж буй байдал жигд сайн байв.

Төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан, тэдний өөрсдийн оролцоог хангасан үйл ажиллагаа хангалтай зохион байгуулах шаардлагатай хэмээн өөрөө удирдах байгууллагуудын ахлагч, багш нар дурьдаж байна. 


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)