Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн асуудлаархи ээлжит цахим хурал боллоо



Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн гуравдугаар цахим хурлыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Уг хуралд Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжлтэн Ч.Баярмаа, ЭМЯ-ны яаралтай болон түргэн тусламжийн ерөнхий мэргэжилтэн З.Лхагвасүрэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Болдбаатар, Б.Гантөмөр, Л.Бор, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал н.Нарантуяа, ЯТТ - ийн эрхлэгч н.Ганбаатар, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, яаралтай тусламжийн мэргэжилтнүүд оролцов.



Тус хурлаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсээс энэ сард аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас авсан камержуулалт, мэргэжлийн хэвлэлийн судлагааны дүн, эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн талаар авч байгаа арга хэмжээ, цахим хурлын шинэчилсэн хуваарийг танилцуулав. Мөн яаралтай тусламжийн тасгийн өвчтөний эрэмблэлт, авсан арга хэмжээний тухай 14 хоногийн мэдээлэл, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн шинэчлэн зохион байгуулалт, тэдгээрийн үйл ажиллагааны тухай видео танилцуулгыг хийсэн. 



Түүнчлэн яаралтай тусламжийн эмч, сувилагчийн сургалтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар хот, хөдөөгийн мэргэжилтнүүдийн асуултад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төгсөлтийн дараах сургалтын зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Өлзийсайхан хариулт өглөө.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)