Хулгайлсан 200 гаруй охиныг худалдахыг хүслээ

Өнгөрсөн сард Нигерийн зүүн хойд зүгийн Чибок хотын нэгэн дунд сургуулиас 200 гаруй охиныг хэт даврагч босогчид хулгайлан одсоныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тэдгээр охидыг тус улсын “Боко Харам” хэмээх хэт даврагч бүлэг хулгайлсан болох нь тодорхой боллоо. Учир нь тус бүлэг охидыг секс боолчлолын зорилгоор хулгайлсан болохоо мэдэгдэж, хар зах дээр зарна гэв. “Боко Харам”-ийн мэдээлснээр, тэдэнд 16-18 насны 270 гаруй охин байгаа бөгөөд хамгийн бага нь 12 настай аж. “Боко Харам”-ийн толгойлогч Абубакар Шекау дээрх мэдэгдлийг хийсэн дүрс бичлэг цацсан агаад энэ бичлэгт “Би 12-той охинтой гэрлэхийг хүсэхгүй байна. Есөн настай охинтой л гэрлэнэ” гэжээ. Охидоо босогчдын гарт алдсан эцэг эхчүүд Засгийн газраасаа охидыг нь олж өгөхийг шаардан жагссаар байгаа юм. Үүнтэй холбогдуулан Их Британийн нөлөө бүхий улстөрч Гордон Браун Засгийн газраасаа Нигерид цэргийн тусламж үзүүлж, охидыг суллахыг хүссэн юм. Ямартаа ч хулгайлагдаж, хүчирхийллийн золиос болсон охидыг гэрт нь амьд авчрахыг охидын эцэг эх хүсч байгаа юм байна.   

Э.Төгс
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.8)

    2014-05-06

    Odoo yandaa dyslaach