“Эмират Эйрлайн” Иракийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоолоо

Арабын Нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын хамгийн том авиакомпани “Эмират Эйрлайн” Малайзын онгоцны осолтой холбогдуулан Иракийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоож буйгаа мэдэгдлээ.

АНЭУ-ын үндэсний агаарын тээврийн “Эмират Эйрлайн” компани Ойрхи Дорнод, Арабын ертөнцийн хамгийн том иргэний агаарын тээвэрлэгч бөгөөд тус компанийн ерөнхийлөгч бусад авиакомпаниудыг Иракийн дээгүүр нислэг үйлдэхээ зогсоож “Эмират Эйрлайн”-ын шийдвэрийг дагахыг уриалав.

Иракт, ялангуяа тус улсын баруун болон хойд нутагт ноёрхлоо тогтоосон “Ирак, Левантын исламын улс” бүлгээс ирж болзошгүй аюулын улмаас “Эмират Эйрлайн” ийм шийдвэр гаргаж байгаа бөгөөд “Ирак, Левантын исламын улс” өдрөөс өдөрт хүчээ зузаатгаж, зэр зэвсгээ сайжруулж, тэр ч бүү хэл Сирийг зарим нутгийг эрхшээлдээ оруулаад байна.

Э.Төгсжаргал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)