Хятадын тагнуулууд Канадын агентлагийг хакерджээ

Канадын Үндэсний судалгааны зөвлөлийг Хятадын тагнуулууд хакердсан гэж Канадын Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Канадын Засгийн газрын судалгааны төв байгууллагыг хятадууд хакердсан асуудлаар Канадын Гадаад харилцааны сайд Хятадын Гадаад харилцааны сайд Ван Итэй хэлэлцэж, үзэл бодлоо бүрэн дүүрэн, шударгаар солилцсон аж.

Канадын Үндэсний судалгааны зөвлөл нь тус улсын тагнуулын агентлагуудын нэг гэгддэг бөгөөд уг байгууллагын компьютеруудад хятадууд халдсан хэрэгт холбогдуулан Оттава дахь Хятадын Элчин сайдын яам “Үндэслэлгүй хардалт” хэмээн мэдэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)