О.Янжинлхам, Г.Нандинзаяа нар улсын дээд амжилтыг шинэчлэв

Буудлагын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зургаан хоногийн турш үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний үеэр хоёр эмэгтэй буудагч улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

10 метрийн хийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Янжинлхам 417,8 оноогоор, 50 метрийн урт бууны 3х20 дасгалд олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа 589 оноогоор тус, тус улсын дээд амжилтыг шинэчилжээ.

Техник спортын төвд болсон 2014 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 байгууллагын 170 гаруй тамирчин олимпын 10 дасгалд өрсөлдсөн байна.

Б.Сэлэнгэ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)