Авсрали улс насанд хүрээгүй дүрвэгчдэд виза олгоно

Австралийн засгийн газар цагаачлалын төвд буй мянга мянган насанд хүрээгүй дүрвэгчдэд виза олгохоор болжээ. Энэ талаар тус улсын Цагаачлалын албаны дарга Скотт Моррисон “Цагаачлалын төвд арав хүртлэх насны хүүхэд болон тэдний эцэг эхэд Авсрали улсад амьдрах виза олгоно” гэжээ.

Харин энэхүү шийдвэр нь Науру болон Гэгээн Христийн арал дээр орогнож буй 150 гаруй насанд хүрээгүй дүрвэгчдэд хамаарахгүй ажээ. Сүүлийн жилүүдэд Авсрали улсад хууль бусаар цагаачлагчид болон дүрвэн ирэгсдийн тоогоороо дэлхийд тэргүүлэх болсон байна.

Х.Заяа
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)