Г.Болдбаатар Дэлхийн аварга боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Челябинск хотод эхэлсэн. 36 дахь удаагийн энэхүү тэмцээнд 120 орны 800 гаруй жүдоч өрсөлдөж буй юм. Манай улсаас Челябинск дэвжээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн жүдоч зодоглож байна. Дөнгөж сая тус тэмцээний 60 кг-ын жинд барилдсан Ганбатын Болдбаатар алтан медалийн эзнээр тодорлоо. Тэрээр 2009 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд барилдаж, аваргалж байсан билээ.

Энэ сарын 31-ний өдрийг хүртэл явагдах тус тэмцээний эхний өдөр Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн Амиран Папнашвилийг ялж, аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын жудоч Беслан Мудрановыг тус тус ялж дэлхийн аварга боллоо. Түүний барилдаанаас дурдвал, Д хэсгийг толгойлон 1-р тойрогт гоц мөргөж, 2-р тойрогт Туркийн Ахмет Сахин Кабаг, 3-р тойрогт Тайваний Мин Ен Цайг, 4-р тойрогт Казахстаны Айбек Имашевийг ялж хэсэгтээ тэргүүлсэн билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • S.Mendkhuu (97.118.41.148)

    2014-08-26

    Mongol ulsiinkhaa neriig delkhiid gargasan boldbaatartaa ulam ikh amjilt erch huch husie. Baharhaj b.na.

  • м.сүхбаатар (202.179.11.50)

    2014-08-26

    манайхан сайн шүү баяр хүргэе