Жирэмсэн болон хөхүүл бүсгүйчүүдийг урьж байна

Жирэмсэн үедээ биед эвтэйхэн, бас ганган хээнцэр хувцас өмсөхийг хүсэхгүй эмэгтэй гэж хаа байхав. Түүнчлэн хөхүүл нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд ч олны газар биед эвтэйхэн хээнцэрээс гадна хүүхдээ хөхүүлэхэд амар хялбар хувцас сонгохыг хүсдэг. Тэгвэл энэ л бүх шаардлагад нийцсэн материал сайтай, чанартай, загварлаг хувцсыг сонгох бүрэн боломжийг “Mommy’s Style” онлайн дэлгүүр олгож байгаагаараа онцлог юм. Тус дэлгүүрт 2014 оны шинэ загварын Солонгос брэндийн шинэ хувцаснууд ирсэн бөгөөд эмэгтэй та энэ дэлгүүрээр үйлчүүлж, шинэ загварын хувцас авснаараа сэтгэл хангалуун байх болно.

Ихэнх эмэгтэйчүүд хөл хүнд үедээ худалдан авсан хувцсаа хэдхэн хоног өмсөөд, дахиж хэрэглэхгүйгээр хадгалах нь элбэг байдаг. Улмаар энэ нь хэнд ч хэрэггүй зүйл болон хувирч шүүгээнд хадгалагдан үлддэг. Тэгвэл тус дэлгүүрийн хувцаснууд нь  жирэмсэн үедээ өмсөөд зогсохгүй  хөхүүл мөн ердийн үедээ өмсөх боломжтой. Ер нь жирэмсний хувцас гэж харагддаггүй, аль ч үед өмсөх боломжтой нь хамгийн гол онцлог болдог. Тэгэхээр та нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй бүсгүй та “Mommy’s Style” онлайн дэлгүүрээр үйлчүүлж, орчин үеийн загварлаг, чанартай хувцас сонговол үнийн дүнгээс хамаарч гарын бэлэг дагалдах юм билээ.
Бие давхар эмэгтэй та энэ шинэ загварын хувцасыг өмссөнөөрөө биед тань эвтэйгээс гадна бусдын нүдэнд ч улам эрхэмсэг харагдах нь дамжиггүй. Нөгөө талаар хөхүүл нярай хүүхэдтэй бүсгүй та ч олны газар хүүхдээ хөхүүлэх гэж зориулалтын бус хувцастай түүртэх нь элбэг л харагддаг. Тэгвэл та энэхүү шинэ загварын хувцасыг сонговол биед амраас гадна хүүхдэд тань тээргүй, олны нүдэнд ч эрхэмсэг харагдах болно шүү дээ.

Загвар давтагдахгүй олон төрлийн хувцас  цөөхөн тоотой ирдэг тул та яараарай.

Facebook хуудас: https://www.facebook.com/mommysstyle.mn

Холбоо барих: 9901-7144

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)