Жаалхүү цэцэрлэгтээ сумтай буу авчирчээ

АНУ-ын Пенсильвани мужийн Аликуиппа хотод бяцхан хүү цэцэрлэгтээ сумтай гар буу авчирсан хэрэг гарчээ. Жаалхүү 22 калибрийн гар бууг үүргэвчиндээ хийж авчирсныг ангийн нь хүүхдүүд багшдаа хэлснээр цагдаа дуудсан байна.

Орон нутгийн цагдаагийн ажилтны өгүүлснээр хүү хэн нэгнийг буудах санаа агуулаагүй ба түүний насыг хэлээгүй аж. Гэсэн хэдий ч цагдаа нар хэрэг үүсгэж, хүүгийн эх болон түүний хамтран амьдрагчаас мэдүүлэг авахаар болжээ. Гар буу нь 1914 онд төрсөн хүний нэр дээр бүртгэлтэй байсан тул хуучин эзэмшигч нь нас барсан бололтой. Хүүг түр хугацаагаар цэцэрлэгт явуулахыг нь түдгэлзүүлсэн байна.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.89.171)

    2014-08-29

    энэ америкчууд их замбараагүй улс шиг байгаа юм.кино нь гэж дандаа хүн алсан, цус нөжтэй нв хутгасан,хүчирхийлэл болсон үзэх байтугай харахаас сэжгийн.тийм орчинд өссөн хүүхдүүд сав л хийвэл ***** барьж орж ирээд багш сурагчдаа олноор нь буудлаа гэсэн мэдээ гарах юм.одоо бүүр цэцэрлэгийн хүүхэд сумтай ***** авч явна гэж юу гэсэн үг вэ?тэрийгээ хямгадаж болдоггүй үнэн замбараагүй хөгжил ихдэхээр аүмүүс нь ийм сул болчихдог юм байх даа хачин юм