Умард Солонгосын иргэд Английн хөлбөмбөгийн аваргыг үзнэ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ын төрийн мэдлийн “KCTV” телевизэд “Манчестер “Юнайтед”, “Челси” болон “Арсенал” багуудын тоглолтуудыг телевизээр дамжуулах үүрэг өгсөн тухай Их Британийн “Daily Star” сонинд бичжээ. Пхеньяны удирдагч “Арсенал” багийн довтлогч Уэйн Рунигийн шүтэн бишрэгч аж. Гэхдээ Умард Солонгосын телевиз Английн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах албан ёсны эрхгүй гэнэ. Премьер лигийн хэвлэлийн албаны төлөөлөгч энэ тухай “БНАСАУ-д премьер лигийн тоглолтуудыг дамжуулах эрх байхгүй. Тиймээс тэд тоглолтыг дамжуулсан бол оюуны өмчийн хулгай хийж байгаа нь илт” гэсэн тайлбар өгчээ. Ким Чен Ын бас сагсан бөмбөмөгт хорхойтой нэгэн ба NBA-ийн таван удаагийн аварга Деннис Родман түүний урилгаар тус улсад хэд хэдэн удаа очиж байж. Английн премьер лигийн клубууд тоглолтоо телевизээр дамжуулах эрхийг олон тооны телевиз болон бусад байгууллагад худалдаж, жилдээ нэг тэрбум гаруй паундын орлого олдог.

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (183.177.97.21)

    2014-08-29

    Arsenaliin dowtlogch Rooney gene shvv haha ***** ineed hurchlee.Bichih gej baigaa zuilee neg sain haynaad daraa ni tawij boldoggui yum baih daa