Шилдгүүд Деко болон түүний нөхөдтэй тоглоно

Алдарт хөлбөмбөгчин Андерсон Луйс де Соза буюу Деко өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр “Tiger Street Foot- ball 2014” тэмцээний албан ёсны элчээр ажиллаж байгаа бөгөөд монголын үзэгч, фанатуудтай уулзаж тэдэнтэй дурсгалын зураг авахуулан гарын үсгээ дурсгах аж. Улмаар тэмцээнд оролцогч багуудад өөрийн заавар зөвлөгөөгөө өгч Монголоос шилдэг хоёр тоглогчийг шалгаруулах зэрэг шахуу хөтөлбөртэйгөөр хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн “Tiger Street Football 2014” нь Сингапур, Камбож, Монгол гэсэн гурван улсыг дамнан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Эхний тоглолт энэ сарын 9-ний өдөр Камбожид амжилттай болж өндөрлөсөн бол удаах нь 29-нд буюу өнөөдөр Монгол Улсад зохион байгуулагдахад бэлэн болжээ. Харин сүүлчийн шатны тоглолт ирэх сарын 6-ны өдөр Сингапурт болох юм байна. Түүнчлэн Деко тэмцээний турш хамт байж, шинэчилсэн дүрмээр хамгийн сайн тоглож буй шилдэг тоглогчийг шалгаруулахаар болжээ. Монгол, Камбож, Сингапурт тоглогдох тэмцээнүүдийн дараа “Tiger Street Football 2014”-ийн найман багаас шилдэг зургаан тоглогчийг шалгаруулан ирэх сарын 6-ний өдөр Сингапурт Деко болон түүний нөхөдтэй нөхөрсөг тоглолт хийх юм байна.

Д.Нэргүй

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)