“Malaysia airlines” 6000 ажилтнаа хална

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компани бүтцийн өөрчлөлт хийхээр болж, энэ ажлынхаа хүрээнд 6000 ажилтнаа халахаар болжээ. Тус компани нийт 20 мянган ажилтантай. Компанийг төрийн өмчид шилжүүлж, удирдлагуудыг нь солих аж. Энэ оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж явсан МН370 дугаарын нисэх онгоц сураггүй болж, онгоцны сэгийг эрэн хайх ажиллагаагаа үр дүнд хүрээгүй. Мөн Голландаас Малайзын чиглэлд нисч явсан МН17 нисэх онгоц долдугаар сарын 17-нд Украины зүүн нутагт осолдсон юм. Эдгээр ослын улмаас компанийн онгоцоор зорчих зорчигчдын тоо эрс цөөрч, ихээхэн алдагдал хүлээж эхэлсэн. Компанийн үйл ажиллагааг дахин сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт зургаан тэрбум орчим ренгит буюу 1.9 тэрбум доллар шаардлагатай аж. Шинэ төлөвлөгөөгөөр “Malaysia Airlines”-ын хувьцааны 69 хувийг эзэмшигч төрийн өмчийн хөрөнгө оруулалтын “Khazanah Nasional” компани тус компанийг 100 хувь мэдэлдээ авах аж.

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)