АНУ Оросын эсрэг хоригоо өргөтгөлөө

АНУ-ын эрх баригчид Оросын эсрэг хориг арга хэмжээ нэмж авснаа өнгөрсөн баасан гаригт зарлажээ. Энэ удаагийн хориг арга хэмжээнд Оросын“Газпром”, “ЛУКОЙЛ”, “Сургутнефтегаз”, “Транснефть”, “Газпром нефть” зэрэг компани өртлөө. Үүнээс гадна Оросын цэргийн аж үйлдвэрийн таван компанийн хөрөнгийг барууны банкуудад битүүмжилж, “Ростех” корпорацид30 хоногоос дээш хугацаагаар зээл олгохыг хориглосон байна. Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин энэ хоригийг нэлээд тайван хүлээн авчээ. Үүнд хариу барих боловч Оросын хувьд хохиролгүй байхаар сонгосны дараа шийднэ гэдгээ хэлсэн байна. В.Путин“Засгийн газар зарим нэг санал боловсруулж байгаа. Танхимын гишүүд тодорхой хориг алхмыг манай эдийн засгийн эрх ашигт нийцсэн гэж үзвэл бид авч хэрэгжүүлнэ. Тэгэхээс биш өөрсдийгөө хэр“Ширүүн” болохыг харуулахын тулд хохирол амсах алхам хийхгүй” гэжээ. Харин төрийн албан хаагчдын хувьд гадаад орнуудад аялахын оронд эх орондоо ажиллах нь зүйтэй гэж үнэлсэн байна.

 

Д.МӨНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • монгол (182.160.38.142)

    2014-09-15

    Орос ялж л таараа. Орос хүн эх оронд хэрэгтэй бол үзэн ядсан хүнээ ч өршөөж чадана. Бид эртний өвөг дээдсээс уламжилсан энэ чанараа гээгээд жалга довын үзэлтэй тэнэгүүд болж хувирсан маань машид харамсалтай. Энэ явцуу тамын тогооны зан чанар маань биднийг мөхөл рүү хөтөлж байна

  • Монгол (103.229.122.30)

    2014-09-15

    Манайхан ч ямар ч нэмэр тус үгүй гадаад орнуудаар доншуучилахын оронд өөрсдөө хэрхэн хөгжихөө бодож зардлаа хэмнэмээр байна.

  • ццц (202.72.245.122)

    2014-09-15

    САНХЇЇ ТЕХНОЛОГИЙН ГАН ГАЧГИЙГ ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛД ЇЇСГЭХ нь дээ

  • (103.229.123.3)

    2014-09-15

    ЗӨВ ШҮҮ