К.Роналдуг Манчестер Юнайтед эргэн ирэхийг гуйж байна

Испанийн Ла лигийн ээлжит тойргийн тоглолтод “Вильярреал”-ын талбайд “Реал” зочлон тоглох үеэр стадионы дээгүүр “Роналдо эргээд ирээч” гэсэн бичиг бүхий баннер зүүсэн онгоцыг “Манчестер Юнайтед”-ын хэсэг фанатууд нисгэсэн байна.
Роналду “Реал”-д жилийн 18 сая орчим еврогийн орлого олдог. Хэрвээ түүний орлого жилийн 26 сая болж өснө гэвэл тэрбээр эргээд Манчестерт очиж магадгүй гэсэн мэдээлэл түгсэн. Гэлээ ч Роналду үүнийг үгүйсгэж, Мадридад үргэлжлүүлэн тоглох бодолтой гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн түүний хуучин дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон утсаар ярьж, Манчестер Юнайтедад эргэн ирэхийг хүсч байгаа эсэхийг нь асуусан байна.

Роналду одоогоор Ла лигийн таван тойргийн дараагаар арван гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа. “Реал Мадрид”-ын хувьд “Вильяреал”-ын талбайд 2-0 ээр ялалт байгуулж, улирлын 12 дахь оноогоо авлаа. Энэ тоглолтонд Кристиано Роналдо гоолдсоноор 1954 оноос хойш ла лигийн эхний зургаан тоглолтонд 10 гоол оруулсан анхны тоглогч болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)