Дэлхийн аварга Д.Болдбаатарт хүндэтгэл үзүүлж 3 өрөө байр бэлэглэлээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн ОУХМ Г.Болдбаатарт түүний төрсөн нутаг Булган аймгийн Хангал сумын удирдлага, нутгийн зон олон хүндэтгэл үзүүлжээ. Г.Болдбаатар нь Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин бөгөөд түүний амжилтын нэгээхэн хэсэг болсон “Хангарьд”-ынхан  шинэ дэлхийн аваргадаа 3 өрөө орон сууц, 25 сая төгрөг бэлэглэсэн бол Булган аймаг таван сая төгрөг, Хангал сум гурван сая төгрөг, амралт сувиллын зориулалтаар 1 га газар, Хангал сумын нутгийн зөвлөл 10 сая төгрөгөөр дэлхийн аваргын алтан медалийг мялааж аав, ээж, багшид нь хүндэтгэл үзүүлжээ. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)