Дэлхийн байгаль сүйрч буйд буруутгав
- 2014-10-24
- Дэлхий
- 0
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро АНУ-ыг манай дэлхийд хор хохирол учруулсан хэрэгт буруутгажээ. Тэрбээр Вашингтоны эрх баригчдыг занарын хий олборлохдоо даралтат шингэнээр газрын гүн дэх давхаргуудыг эвддэг “фрекинг” хэмээх арга хэрэглэснээрээ дэлхийг сүйтгэж байгаа тухай мэдэгдсэн аж. Түүнчлэн Венесуэлийн Ерөнхийлөгч дэлхийн зах зээлд газрын тосны илүүдэл үүсч, үнэ буурсанд дургүйцсэнээ илэрхийлжээ.
Н.Мадуро Вашингтоны явуулж буй энэ бодлого ОХУ, Ираны эдийн засагт хохирол учруулах зорилгоытой гэж үзсэн байна. Фрекинг хэмээх аргыг газрын тос болон хий олборлох явцад цооногоос олборлох үйл явцыг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг. Энэ аргыг хэрэглэснээс болж, 2013 онд Огайо мужид газар хөдлөлт эрс нэмэгдсэнийг АНУ-ын хэсэгт эрдэмтэн тогтоосон байна. Түүнчлэн фермерүүд ойр орчинд нь гаргасан цооногт химийн бодис шахдаг нь хөрсний гүний усыг бохирдуулж байна гэж үздэг.
Сэтгэгдэл (0)