Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус их хурал болно

 Монголын хөлбөмбөгийн холбооныхон ээлжит бус их хурлаа энэ сарын 22-нд буюу ирэх бямба гаригт хийхээр болжээ. Их хуралд 120 төлөөлөгчийг оролцуулахаар тогтсон байна. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагын асуудал олон улсын анхаарлын төвд байгаа юм. Учир нь ФИФА-гийн ёс зүйн хорооны хуралдаанаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын олон улсын болон үндэсний хэмжээний хөлбөмбөгийн арга хэмжээнүүдэд оролцох эрхийг таван жилээр хассан. Энэ нь улс дамнасан авлигын хэрэгт холбогдсоноос үүдэлтэй билээ. Үүнтэй холбоотойгоор тус холбоонд үүссэн нөхцөл байдлын хүрээнд аравдугаарсарын 21-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаар 11 гишүүнтэй Түр хороог байгуулж, хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн дүрмийг боловсруулах, ээлжит бус их хурлын төлөөлөгчдийн квотыг тогтоохоор болсон юм. Тэгвэл МХБХ-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, түр хороог татан буулгах шийдвэр гаргажээ.

 

Б.НОМУУН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)