Нигерт усны үхэр 12 сурагчийг хөнөөжээ

Нигер улсад завьтай гол гаталж явсан хүүхдүүд руу усны үхэр довтолсноос долоон охин, таван хөвгүүн нас баржээ. Энэ осол Нигерийн нийслэл Нимей хотоос холгүй өнгөрсөн даваа гаригт болсон ба эрх баригчид тэдний үхлийн нарийн шалтгааныг мэдээлээгүй аж. Анх осол болох үеэр завинд нийт 18 хүн зорчиж явсны олонхи нь сургуульдаа явж байсан 12-13 насны хүүхдүүд байж. Тус улсын томоохон гол болох Нигер мөрөнд амьдардаг усны үхрүүд гүн ус, соргог бэлчээр эрэлхийлж, заримдаа нийслэл Ниамей хотын ойролцоо ирэхэд нутгийн оршин суугчид түгшүүр зарладаг аж. Нас биед хүрсэн усны үхрүүд үр төлтэйгээ байгаа үедээ их түрэмгий ааштай болж, эрэг дээр бэлчиж байгаа үхэр, мал, хүн рүү хүртэл довтолдог байна. Нигер мөрөн нь Африк тивд хэмжээгээрээ гуравдугаарт ордог томоохон гол бөгөөд хөрш зэргэлдээ Нигер, Нигери улсын нутгаар урсаж, Атлантын далайд цутгадаг юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)