Ж.Ассанжийг Эквадорын ЭСЯ-нд саатахыг зөвшөөрөв

Эквадорын эрх баригчид WikiLeaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг цаашид Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд тодорхойгүй хугацаагаар саатахыг зөвшөөрсөн байна. Эквадорын Гадаад хэргийн яамнаас “Ж.Ассанжийг аюулгүй газарт очтол нь шаардагдах хугацаагаар хамгаална гэсэн эрмэлзлээ баталж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ. Гэхдээ Эквадорын тал Шведийн хууль тогтоох байгууллагынхантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж. Тухайлбал, Шведийн төлөөлөгчид Лондон дахь Эквадорын төлөөлөгчийн газарт очих эсвэл видео конференц хийх замаар Ж.Ассанжаас мэдүүлэг авах боломжтой” гэжээ. Шведийн давж заалдах шатны шүүхээс энэ сарын 20-ны өдөр Ж.Ассанжийн үйлдсэн гэмт хэрэг дэндүү ноцтой тул түүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах тухай шийдвэр хүчин төгөлдөр хэвээр гэсэн шийдвэр гаргасан байна. WikiLe-aks сайтыг үндэслэгч Ж.Ассанж Их Британи дахь Эквадорын ЭСЯ-нд 2012 оны зургадугаар сарын 19-нөөс хойш байрлаж байгаа юм. АНУ-ын эрх баригчид Афганистан дахь гэмт хэргийх нь тухай Төрийн департаментын нууц захидал харилцааны мэдээллийг нийтэлсэн хэргээр түүнд цаазын ял оноохоор зэхжээ. Мөн Шведийн эрх баригчид Ж.Ассанжийг хүчингийн хэрэгт буруутган түүнийг хүлээлгэн өгөхийг Лондоноос шаардаж байгаа аж. Харин Ж.Ассанж энэ бүхнийг улс төрийн учир шалтгаантай болохыг мэдэгддэг.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)